Лүнгийн замд гарсан ослоор дөрвөн хүн амиа алдлаа
Төв аймгийн Баянхангай сумаас Лүн хүртэлх замд өчигдөр ноцтой авто осол гарчээ. Уг ослоор дөрвөн хүний амь эрсдсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан иргэдийн нэг нь Францын иргэн байсан гэнэ. Ослын шалтгааныг тогтоохоор Нийслэлийн Замын цагдаагын газар болон Төв аймгийн замын цагдаагийнхан ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ