П.Бүрэнтөгс арслан Зүүн Азийн наадмаас хүрэл медаль хүртжээ
Энэ сарын 6-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Тианжин хотноо Зүүн Азийн зургаа дахь удаагийн наадам болж өнгөрлөө. Уг наадмаас манай баг тамирчин дөрвөн мөнгө, 18 хүрэл медаль хүртсэн байна. Манай баг тамирчдын хувьд спортын 17 төрөлд оролцож байгаагаас буудлага, хүндийг өргөлт, дугуй, хөнгөн атлетик, таеквондо, ушу болон жүдогийн төрөлд амжилттай оролцож, 22 медаль хүртсэн байна.
Тухайлбал, наадмын сүүлчийн өдөр буюу өчигдөр жүдогийн эрэгтэйчүүдийн төрөлд 90 кг-ийн жинд Г.Дашдаваа, +100 кг-ийн жинд П.Бүрэнтөгс, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд А.Саранзул, +78 кг-ийн жинд О.Жавзмаа нар хүрэл медалийн эзэн болжээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ