Охиноо хөнөөсөн гэх эмэгтэйн сэтгэцийг шалгуулж эхэлжээ

img

Өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг гэдэг газарт төрсөн эх нь гурван настай балчир охиноо онц хэрцийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл өдгөө охиноо хөнөөсөн гэдэг хэрэгт сэжиглэгдээд байгаа 37 настай эмэгтэй Ж-г ШШГЕГ-ын харъяа 461-р хорих ангид түр саатуулаад байгаа аж. Мөн түүнийг охиноо хөнөөх болсон шалтгааныг тодруулахаар эрүүгийн цагдаа нар шуурхай ажиллаж байгаа бөгөөд сэжигтэн Ж-гийн сэтгэцийн эмгэгтэй эсэхийг мэргэжлийн эмч, сэтгэлзүйч нараар шалгуулж эхэлснийг албаны эх сурвалж мэдээллээ.

Харин талийгаач охины цогцосыг Шүүх эмнэлэгт хүргүүлсэн бөгөөд эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт 14 хоногийн дотор гарах аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuya:
ymar aimar ym be helehch ug alag
2013-10-21
HMMM:
YAADAG MUU MAL WE ALAH BSIIN BOL YAH GJ TORUULDIIN OORIIG NE BAS ALWAL TAARNA
2013-10-17