Хулгайлсан малаа нядлаж байжээ
Өчигдөр Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Жамсран-Уул”-ын айлын хашаанд хулгайн мал нядлаж байсан этгээдүүдийг цагдаагийн ажилтнууд илрүүлэн, саатуулжээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймаг Мандал сум Бороогийн гол гэдэг газраас зургаан тооны адуу алдагдсан байна. Уг малын хулгайг Сэлэнгэ аймгийн харъяат иргэн Б/эр.33н/ нь бусадтай бүлэглэн үйлдсэн бөгөөд дөрвөн тооны адууг нь дээрх газар нядалж байсныг үйлдэл дээр нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэсгийн жижүүрийн бүрэлдэхүүн илрүүлжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ