Байгаль орчны үнэлгээг чанаржуулах уулзалт боллоо
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чанар, үр өгөөжийг сайжруулах чиглэлээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж цаашид түншлэлийг сайжруулах боломж, арга замыг тодорхойлох зорилгоор зөвлөлдөх уулзалт өнөөдөр БОЯ-наа боллоо. Зөвлөлдөх уулзалтад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх бүхий 70 орчим аж ахуйн нэгж байгууллагын 90 гаруй төлөөлөгчид эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагын эрх ашгийг хамгаалах холбооны 20 гаруй төлөөлөл, Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг байгаль орчныг хамгаалах “Баянжаргал” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
ха Манай улс 1993-1994 онд Азийн Хөгжлийн Банкны техникийн тусламжаар ”Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. 1998 онд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” Монгол Улсын хууль батлагдаж, 2001 онд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль, 2012 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан мөрдөж байгаа аж. 2013 оны есдүгээр сарын байдлаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх бүхий 147 аж ахуйн нэгж байгууллага байна. Эдгээр компаниуд 4500 гаруй төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн аж.
яч Зөвлөлдөх уулзалтаар төр-хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чанарыг сайжруулахад хувийн хэвшлийн оролцоо, гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломж, цаашид анхаарах асуудлыг хамтран хэлэлцэж тодорхойлов. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний чиглэлээр төр-хувийн хэвшлийн түншлэл тодорхой түвшинд төлөвшсөн гэж хэлж болох ч үнэлгээний компаниудын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, шинэ мэдлэг, технологи дамжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, үнэлгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр үнэлгээний аргачлал, журмын шаардлагыг сайжруулах шаардлагатай байгаа нь уулзалтын үр дүнгээс харагдаж байна. Цаашид Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэлийн арга хэлбэрийг оновчтой тодорхойлж, хоёр тал харилцан ашигтай, хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах тал дээр санал нэгдлээ.
бө
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ