Монгол ноосны өрсөлдөх чадварын талаар хэлэлцэнэ

img

Монгол ноосны өрсөлдөх чадварыг сайжруулан, илүү боловсронгуй болгоход чиглэсэн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлж төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин, сайжруулах шаардлагатай байгаа. Иймээс “Ноос ба ирээдүй” хэлэлцүүлгийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдэрлэл төслийн нэгж, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн зүгээс санаачилан зохион байгуулахаар болжээ.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд Ноосны салбарын хөгжлийн чиг хандлага, Үйлдвэржилтийн шинэ эрин үе, чиг хандлага, Монгол хонины ноосны үндэсний онцлог, зах зээлд өрсөлдөх чадвар, үр өгөөж зэрэг сэдвүүдээр ярилцах аж. Хэлэлцүүлэгт ҮХААЯ, Ноос ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл төсөл, Нэхмэлийн Хүрээлэн, ШУТИС болон тус салбарт  үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд оролцох юм байна.  “Ноос ба ирээдүй” хэлэлцүүлгийг энэ сарын 22-нд “Бест Вестерн Премир” зочид буудлын Сүлд танхим (Хуучнаар Туушин зочид буудал)-д явуулахаар болжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

META ОНОЛ... НЕОПАРАДИГМ... PARADIGM SHIFT BY THO:
Эл саналыг Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яамнаас дэмжиж, холбогдох яамдад хуваарилаад байна. Эдийн засгийн хөгжлийн яам Хариу хүргүүлэх тухайд Шинэчлэлийн Засгийн газрын “11-11” төв-д ирүүлсэн 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13007205071 тоот хүсэлттэй танилцаж, дараах хариуг хүргүүлж байна. “Монгол брэнд түншлэлийн холбоо байгуулах” тухай Таны саналыг хариуцсан чиг үүргийн дагуу дараах яамдад хүргүүлснийг үүгээр мэдэгдэж байна. 1. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам- Экологийн цэвэр ноос, ноолууран эдлэл болон арьсан эдлэл хэрэгсэл, Монгол малын мах, бэлэн бүтээгдэхүүн, Дээд сортын чацаргана 2.Боловсрол, шинжлэх ухааны яам- Монгол гэрийн аналоги онол 3. Соёл, спорт, аялал жуулчлалын яам- Монгол гэр хийгээд нүүдлийн соёл, иргэншлийн зарим үнэт өв, Монгол язгуур урлаг, Монгол эрийн гурван наадам, Диназавр тэргүүтэн түүх., Менежмент Кластерийн буюу Системийн эмх цэгцийн тухай.,
2017-03-04
amjilt kusiy:
amjlit kusiy
2013-10-15
yam ruu huvaarilsan gesen...:
САНАЛ: ЗАСГИЙН ГАЗАР, БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛД ЗОРИЛГО: ”МОНГОЛ БРЭНД - ТҮНШЛЭЛИЙН ХОЛБОО” БАЙГУУЛАХ Энэхүү санаачлага нь Монголын соёл, урлаг, хөдөө аж ахуй, техник технологи болон бусад салбарыг цэгцтэй бодлогоор хөгжүүлж, гадаад зах зээлд таниулах ажлыг эхлүүлэх өнөө цагийн бодит технологийн мэдлэгийг түшсэн, хүмүүнлэгийн үнэт зүйлийг дээдэлсэн бодит ажил хэрэг мөн. “Эрин үе бүхэнд философийн шинэ үзэл санаа л туслаж ирсэн” (Онч үг: А.Эйнштейн) хэмээх үг үнэнтэй. Бид Мета-онолын судалгааны ахисан төвшний суурь судалгаан дээрээ тулгуурлан, “НЭГ ДЭЛХИЙ” /”ONE WORLD”/ хэмээх нэрэн дор Дэлхийн улс үндэстэн бүрийн танилцуулга, Шинжлэх ухааны шилдэг зуун төлөөллийн намтар, уран бүтээлээс бүрдсэн ВЭБ сайт хийх практик зорилт тавьж байна. Энэчлэн энд дэвшүүлж буй “Монгол брэндийн дээж 10 багцаар” ВЭБ сайт /Mongolbrend.mn/ хийснээр олон цонхны үйлчилгээ, эрмэлзлэлийг нэг дор төвхнүүлэн, олон сурвалжит эерэг боломжийг бүрэн илрүүлэн нээх юм. “Гэсэр”, “Жангар” зэрэг туульсын шилдэг туурвилиудыг орчуулах; Монголын уран зохиолын төрөл зүйл бүрээр шилмэл түүвэр эмхтгэл гаргах; Монгол ноолуур болон сүү, мах зэрэг монгол брэнд бүтээгдэхүүний тухайд Дэлхийн шилдэг эрдэмтэдтэй хамтран чанар шинжийг нь тодорхойлсон судалгаа хийлгэн, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах гэх зэрэг олон багц болох ажлуудыг төлөвлөөд байгааг нэмэн дурдах нь зөв болов уу. Нэг. Монгол гэрийн аналоги онол /Чин эрмэлзэл, хөтөч онол, тайлал/; *ЮНЕСКО-ийн Биет бус өвийн /суурь код/ жагсаалтад бүртгүүлэх; *Философи – танин мэдэхүйн хөтөч онол, тайлал /неопарадигм/ бүртгүүлэх; *Гадаадын төлөөллүүдийг урих бэлтгэл ажлыг хангуулах /Улс бүхний төлөөлөгчид тухайн орны тухайд ном, мэдээлэл болон шинжлэх ухааныхаа хөгжлийн тухайд 2-3 өгүүлэл; Зохион байгуулагч нь Эрин үеийн чин эрмэлзэл бүхий бүтээл, Мета-онолын эссе болон Неопарадигмын хуулийн загвар мэдээллээр хангах/; Хамтрагч байгууллага /санал/: Улсын Их хурал; Засгийн газрын Хэрэг эрхлэх газар; ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс; Элчин сайдын яамд; Монголын хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо; Монгол судлалыг дэмжих сан; Боловсролын технологийн хөгжлийн Үндэсний сан; Шинжлэх ухаан, технологийн сан; Мажестик буюу Оюуны гайхамшигт өв сэтгүүлийн редакц гэх мэт /гм/., Хоёр. Монгол гэр хийгээд нүүдлийн соёл иргэншлийн зарим үнэт өв Хамтрагч байгууллага: /санал/ Соёлын өвийн төв; Нүүдлийн соёл, иргэншил судлалын хүрээлэн болон Аялал жуулчлалын үндэсний холбоод гм., Гурав. Монгол язгуур урлаг /Уртын дуу гм/ болон уран зохиолын үнэт өв Хамтрагч байгууллага /санал/: Соёл, урлагийг дэмжих сан; Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Утга зохиолын боловсролын шинэчлэл академи гм., Дөрөв. Монгол эрийн гурван наадам Хамтрагч байгууллага /санал/: ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс; Мэргэжлийн холбоо.,, Тав. Динозавр тэргүүтэн түүх - соёлын зарим үнэт зүйл Хамтрагч байгууллага /санал/: Археологийн хүрээлэн болон Урлаг, хувцас дизайны холбоод гм., Зургаа. Технологийн дэвшлийн бэлэн бүтээгдэхүүн Хамтрагч байгууллага /санал/: Номин Холдинг групп; MCS групп; Монос групп гм., Долоо. Экологийн цэвэр ноос, ноолууран эдлэл болон арьсан эдлэл хэрэгсэл Хамтрагч байгууллага /санал/: “Буян Холдинг” ХХК, “Говь”, “Гоёо”, “Эрдэнэт хивс” ХХК гм болон Мэргэжлийн холбоод гм., Найм. Монгол малын мах, бэлэн бүтээгдэхүүн Хамтрагч байгууллага /санал/: Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн яам; Мэргэжлийн холбоод; Ес. Сүү, сүүн бүтээгдэхүүн Хамтрагч байгууллага /санал/:“Сүү” ХХК; “АПУ” ХХК; “Талх чихэр” ХХК; Мэргэжлийн холбоод гм., Арав. Дээд сортын чацаргана Хамтрагч байгууллага /санал/: Эдийн засгийн хөгжлийн яам болон Мэргэжлийн холбоод гм., ХИЙГДЭХ ГОЛ АЖЛЫН ТУХАЙД УРИАЛГА: Төрийн болон Төрийн бус байгууллага, Мэргэжил, аргазүйн холбоодыг нэгдэхийг уриалж байна. Судалгааны байгууллагууд, холбоодтой нягт хамтран: *ТАВАН ХЭЛ РҮҮ ОРЧУУЛГА ХИЙГДЭХ., *БАРИМТАТ КИНО, АЛЬБОМ БҮТЭЭГДЭХ., БОРЛУУЛАХ МЕНЕЖМЕНТ: *Гадаад улс орнуудад Монгол нэрийн бараа, бүтээгдэхүүний киоск, дэлгүүр нээх; Нэгдсэн үйлчилгээ, захиалга явуулснаар эдийн засаг, зохион байгуулалт сайжрах., *Гадаадын болон дотоодын нэр хүндтэй сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “МОНГОЛ БРЭНД - 10 БАГЦ” –ийг сурталчлах; Хамтрагч байгууллага /санал/: Оюуны өмчийн газар; Эдийн засгийн форум; Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам; Хөдөлмөрийн яам; Гадаад хэргийн яам болон Худалдаа аж үйлдвэрийн тэнхим; Бизнесийн зөвлөл; Шилдэг 100 аж ахуйн нэгж гм., ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ: *2013-2015 он I шат: Бэлтгэл ажлыг хангуулах., *2015- 2016 он II шат: Хэрэгжүүлэлт., НЭМЭЛТ ТАЙЛБАР: Энд хамрагдсан багц бүр нь тодорхой агуулга, хэлбэрийн чиглэл хандлага, төрөл зүйлийн төлөөлөл тул, анхдагч эхлэл ажил болгон зохион байгуулах боломжтой. Та бүхнийг Монгол брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээ /INNOVATION/ болон бусад саналаа ирүүлэхийг урьж байна. (Зарим байгууллага, хүмүүст хүргээд байгаа) САНААЧЛАГЧ: “МАЖЕСТИК БУЮУ ОЮУНЫ ГАЙХАМШИГТ ӨВ” СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ, ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ Улаанбаатар хот. Анхдагч огноо: 2013 оны 02 сарын 25 Nenkh1@yahoo.com хаягаар саналаа ирүүлнэ үү. “Зууны мэдээ” сонинд 2013.07.04 бүрэн эхээр хэвлэгдсэн.
2013-10-15