Алтны цооногт унаж амиа алджээ
Төв аймгийн Жаргалант сумын нутагт өчигдөр "Тин Хун" гэх алтны уурхайд олборлолт хийж буй компанийн цооногт ажилчин нь унаж нас баржээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд адуу эргүүлнэ гэж гарсан хүн ор сураггүй алга болсон талаарх мэдээлэл арваад хоногийн өмнө гарч байсан. Тэгвэл уг иргэн голын усанд живж нас барсан байсныг өчигдөр олжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ