Гэрээ зөрчсөн компаниудыг Сангийн яамны хар дансанд бичнэ

Энэхүү зээлд нийт 23 аж ахуй нэгж хамрагдсан бөгөөд тэд өнгөрөгч сарын 15 хүртэл гэрээний дагуу цементийн үнийг тогтвортой барьж байсан боловч үүнээс хойш юань, долларын үнэ өссөн, гаалийн тээвэрлэлт зэргээс шалтгаалан бүтээгдэхүүний үнээ хөөрөгдүүлсэн байна. Үүнийг ШӨХТГ шалгаж, гэрээ байгуулж хөнгөлттэй зээл авсан аж ахуй нэгжүүдийн гэрээний үүргийн биелэлтийг гаргаж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулахаар ажиллаж байгаа юм.
Дээрх зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд тухайн олгосон зээлээ зах зээлийн хувиар тооцож эргүүлэн татдаг бөгөөд Сангийн яамны хар дансанд бичдэг байна. Ингэснээр тухайн аж ахуй нэгж нь төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээлд дахин хамрагдах боломжгүй болох ба тендерт оролцох эрхээ хасуулдаг аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ