Тээш дамжуулах хурд нэмэгдэнэ
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын олон улсын ирэгчдийн танхимд ачаа тээшний шинэ дамжуулагч суурилуулсан гэнэ. Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн “Glidepath” компанийн “Pallet Loop(27)” маркийн ачаа тээшний дамжуулагчийг суурилуулах ажлыг энэ сарын 07-ноос эхэлсэн аж. Ирэх сарын 01 гэхэд ашиглалтад орох уг тээш дамжуулагчийг суурилуулснаар тээш дамжуулах хурд хоёр дахин нэмэгдэх юм байна.
хр
Ингэснээр зорчигчдын тээшийг хүлээлгэдэг хүндрэлийг багасгах, нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигч, үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэх аж. Суурилуулалтын ажлын явцад олон улсын болон орон нутгийн ирэх нислэгийн зорчигчдийн урсгалд технологийн өөрчлөлт оруулан, зохицуулалтын түр журам боловсруулан мөрдөж, агаарын тээвэрлэгч байгууллагууд, зорчигч, үйлчлүүлэгчдэд мэдээлэл хүргэх, ачаа тээш олголт болон урсгал хөдөлгөөнийг зохицуулах тэмдэглэгээ, анхааруулгыг нисэх буудлын танхимуудад байрлуулсан гэнэ.
рх
Шинэ Зеландын Glidepath компанид үйлдэрлэсэн энэхүү ачаа тээшний дамжуулагчийн түгээх хурд нь 0.3-0.5 м/сек ба өдөрт 20 цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай. Одоогийн ашиглаж буй дамжуулагчаас 21 метрээр урт, нэг дахин илүү даацтай юм байна.
өах
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ