“Саппоро”-ийн зогсоол дээр зарим тээврийн хэрэгсэл зогсохгүй
“Саппоро”-ийн тойргийг гэрлэн дохиотой уулзвар болгон өөрчилсөнтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас хөдөлгөөний аюулгүй байдал, ачааллыг бууруулах зорилгоор зарим чиглэлийн нийтийн тээврийн зогсоолд өөрчлөлт оруулжээ.
Тухайлбал, “Саппоро”-гоос 3, 4-р хорооллын чиглэлд явдаг нийтийн тээврийн хэрэгслүүд Саппорогийн зогсоол дээр зогсолгүй, уулзвараас зүүн гар тийш эргэн Шастины нэрэмжит III эмнэлэгийн баруун талын зогсоол дээр зогсож зорчигчдод үйлчлэхгүй байхаар болсон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ