Олон улсын үзэсгэлэн, хурал ирэх баасан гарагт эхэлнэ
Төр хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх тэдэнд барилгын салбарын бодлогыг танилцуулах зорилгоор “Construction Mongolia-2013” олон улсын үзэсгэлэн, хурал 18-20-ны өдрүүдэд болох гэж байна.
БХБЯ-аас энэ оныг “Барилга хот байгуулалтын салбарын бодлого, эрх зүйн орчинг шинэчлэх жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан зохион байгуулж буй тус үзэсгэлэн, хуралд төр, хувийн хэвшил, олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагууд, барилгын салбарын аж ахуй нэгж, мэргжлийн холбоо, олон улсын нэр хүндтэй компаниудын төлөөлөл оролцох аж.
Энэхүү үйл ажиллагааны хурал энэ сарын 18-19-ний өдрүүдэд Төрийн ордонд болох бөгөөд үзэсгэлэн нь 18-20-нд “Буянт-Ухаа” цогцолборт болно. Үзэсгэлэн болох өдрүүдэд УДЭТ-аас Буянт-Ухаа спорт цогцолбор хүртэл нэг цаг тутам автобус явах тул сонирхсон хүмүүс тус автобусаар үнэгүй үйлчлүүлэх боломжтой юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ