П.Өлзийсайханыг баасан гаригт шүүнэ

img

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайхан өнгөрсөн тавдугаар сараас эхлэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байгаа билээ. Түүнийг долоон жилийн өмнө хүн зодсон гэх үндэслэлээр буруутган ийнхүү шалгаж байгаа юм. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлж, хурлын товыг гаргажээ. Шүүх хурал энэ сарын 18-нд буюу ирэх баасан гаригт 11.00 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд болно.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ