“Салхиар дуулагч” хөөмийн наадам болно

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Салхиар дуулагч” нэртэй Монгол туургатны хөөмийн анхдугаар наадам ирэх сарын 19-22-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Уг наадмыг Монголын хөөмийн холбооноос зохион байгуулах бөгөөд наадамд Буриад, Халимаг, Тува, ӨМӨЗО гээд арав гаруй орноос тус бүр хоёр гоцлол хөөмийч, нэг хамтлаг оролцох юм байна.

Наадмын үеэр шилдэг хөөмийчдийг шалгаруулах бөгөөд “Гран при” шагналын эзэн 5000 ам.доллар гардах аж. Харин гоцлол болон хамтлагийн төрлийн нэгдүгээр байрын эздийг тус бүр 2000, удаах байруудыг 1000, 500 ам.доллараар шагнах юм байна.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ажиглагч:
даанч юу ч өгөөгүй дээ, байр эзэлсэн бүх оролчогчиддоо. үнэхээр харамсалтай юм болсон шүү
2014-01-10