Урт цагааны түрээслэгчид Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлнэ
Бидний нэрлэж заншсанаар “Урт цагаан”-ыг нураах шийдвэрийг өнгөрөгч сарын 30-нд Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар авч хэлэлцэн тэндэхийн барилгыг нурааж оронд нь шинээр байгууламж барихаар болсон билээ. Тэгвэл тэнд үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй хөдөлмөр эрхлэгчид Нийслэлийн удирдах ажилтнуудын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, хотын дарга Э.Бат-Үүлд шаардах бичиг хүргүүлэхээр болжээ.
Тэдний мэдээлж буйгаар “Ардчилалын эхэн үед тус үйлчилгээний төв эзгүйрч, нохой шувууны үүр болохоо шахсан байхад хэсэг хүмүүс Нийслэлийн өмчийн харилцааны газартай хийсэн гэрээний дагуу түрээсэлж, хувиасаа хөрөнгө оруулалт хийж нийтийн аж ахуйн салбарын үйлчилгээний төвийг хэвээр хадгалж үлдсэн түүхтэй. Одоогийн байдлаар уг барилгыг 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж нийслэлийн Өмчийн харилцааны газартай хийсэн гэрээний дагуу түрээсэлж 700 гаруй хөдөлмөр эрхлэгчдийг ажлын байраар хангадаг. Гэтэл амьдарлаа залгуулж буй 700 хөдөлмөр эрхлэгчид биднийг “хог дээр гаргаж” байгааг эсэргүүцэж байна” гэсэн юм.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ