ГИХАЭГ-ын “Өршөөлийн аян” өнөөдрөөс хэрэгжинэ
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг илрүүлэх, зөрчлийг арилгах, бүртгэл судалгаанд хамруулах зорилгоор “Өршөөлийн аян”-ыг зарласан билээ. Тэгвэл уг аян өнөөдрөөс хэрэгжиж эхлэж байгаа аж.
Аяны хүрээнд гадаадын иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч, Монгол Улсад орох эрхийг нь хязгаарлахгүйгээр гаргах юм байна. Өршөөлийн аян 10 хоног үргэлжилж энэ сарын 25-ны өдрөөр дуусгавар болно.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ