Хүүхдийнхээ биеийг хоёр хэсэг болгочихсон явж байжээ

img

Бүсгүй заяаг түшиж энэ орчлонд мэндэлсэн эмэгтэй хүн бүрийн эрхэм нандин шүтээн бол үр хүүхэд. Үр хүүхэд гэдэг бүсгүй таны энэ орчлонд амьдарч явсныг тань батлаж, ард чинь үлдэх мөр гэж бодох юм. Тиймдээ ч үр хүүхэдтэй болж, хүний дайтай амьдрахыг хүсдэггүй эмэгтэй цөөхөн байдаг биз ээ. Гэвч амьдрал гэдэг хяслантай болохоор үр хүүхэд хүсээд ч заяадаггүй эмэгтэй цөөнгүй бий. Гэтэл энэ амьдралдаа ирсэн эрхэм нандин хүүхэд хэмээх бэлгийг дургүй нь хүрэхээр толгойг салгаад орхичихдог тоглоом мэт хандсан эх хүн бас байх юм.

6

Өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн иргэн н.Төмөрбаатарынх гэдэг айлд энэхүү аймшигт хэрэг гарсан аж. Тус айлд малчнаар ажиллахаар очсон эмэгтэй өөрийн 3 настай охиныхоо толгойг заазуураар тасдаад өөрийнхөө хоолойг хэрчсэн байхад нь олж, эхийнх нь амийг аварсан гэх мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр гарав. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Төв аймгийн Батсүмбэр суманд охиныхоо амь насыг хохироосон эмэгтэй нь СХД-ийн есдүгээр хороонд оршин суух 37 настай эмэгтэй Ж гэгч аж. Тэрбээр өөрийн охин гурван настай М-ийг онц хэрцгий аргаар хөнөөсөн гэдгийг мэдэгдсэн юм.

6

Үнэндээ хэн нэгэнд энэ тухай хэлэх нь байтугай, чихэндээ ч сонсомгүй, зүрх базлуулсан аймшигтай хэрэг гарчээ. Тиймээс цэцэг шиг дэрвэж явсан тэр жаахан охины амийг хохироосон гэх уг мэдээллийн талаар тодруулахаар манай сурвалжлах баг Төв аймгийн Батсүмбэр сумыг зорьсон юм.

6

Бид хамгийн түрүүнд тус сумын Цагдаагийн тасагт очив. Тэнд сэжигтэнг эмчилсэн гэх Үдлэг багийн эмч н.Ганбаяраас мэдүүлэг авахаар авчирсан байв. Түүнээс хэргийн талаар тодруулахыг хүссэн боловч Цагдаагийн хэсгийн үүдэнд байх цагдаа “Мөрдөн байцаагч эзгүй байна. Хэнийг ч оруулж, гаргаж болохгүй гэсэн тушаал авсан. Тэгээд ч мөрдөн байцаалтын шатанд яваа хэргийн талаар мэдээлэл өгөхгүй. Та нар оронд нь хэрэг болсон газрыг зорьсон нь дээр байх” гэв.

6

Тиймээс бид Батсүмбэр сумаас 10-аад км-ийн зайд байх Үдлэг багийг зорьсон юм. Үдлэг багт очиж, нутгийн иргэдээс хэрэг явдлын талаар асуухад “Сонсохоос аймаар хэрэг. Тэр эмэгтэй манай нутгийн хүүхэн биш. Хотоос ирсэн гэсэн. Нутгийн нэр гутаасан эмэгтэй” хэмээн өгүүлж байв. Зарим иргэн “Хүүхдээ хөнөөчихөөд толгойг нь бариад гудамжаар алхаж, барилгын хундаам дээр сууж байхыг нь харсан хүн ч байгаа” гэж охиноо хөнөөсөн гэх эмэгтэйн талаар ярьж байлаа.

6

Сэжигтэн Ж нь тус сумын “Үдлэг” багийн малчин н.Төмөрбаатар гэх айлд малчнаар ирээд байсан гэнэ. н.Төмөрбаатарынх 100 гаруй бог, 30 гаран үхэр 60 орчим тооны адуутай малчин өрх аж. Тэрээр 60 гаран насны нэгэн бөгөөд хүүхдүүд нь цөм өрх тусгаарласан тул туслах малчин ажиллуулах болоод багагүй хугацааг үдэж байгаа гэдгийг нутгийнхан хэлж байв.

6

Тэднийх өмнө нь хотоос хэд хэдэн хүнийг туслах малчнаар авчирч ажиллуулж байсан гэх бөгөөд энэ удаад 37 настай Ж гэх эмэгтэйг үхрээ саалгаж, ойр зуурын ажилдаа туслуулахаар гэртээ авчираад байсан нь энэ. Сэжигтэн Ж нь энэ сарын 12-нд буюу өнгөрсөн бямба гарагт 19.30 цагийн галт тэргээр Батсүмбэрт очсон аж. Харин маргааш өглөө нь буюу өнгөрсөн ням гарагийн өглөө дээрх аймшигт хэрэг болжээ.

6

Төрсөн үрийнхээ толгойг заазуураар цавччихаад, цусыг нь савируулан багийн төвөөр алхаж яваа эмэгтэйтэй таарсан бие давхар бүсгүй золтой л ухаан алдчихаагүй гэнэ. Өөрийгөө Н гэж танилцуулсан эмэгтэй өнгөрсөн ням гарагийн өглөө сумын төв орохоор явж байгаад “Жаргалант” дэлгүүрийн хойно хүүхдийн толгой сугавчилчихсан эмэгтэй явж байхтай таарсан аж. Тэрбээр "Хүүхдийнхээ биеийг хоёр хэсэг болгочихсон цусыг нь савируулаад явж байсан. Би нүдэндээ ч итгээгүй. Үнэхээр аймшигтай. Надаас гадна хэд хэдэн хүн таарсан гэсэн. Үүнээс болоод бие маань муудсан. Маш их цочирдсон" гэж байв. Мөн зарим иргэн "Тэр эмэгтэй хүүхдээ тэгж салгаж барьчихаад дэлгүүрийн хойно байх барилгын хундаам дээр сууж байсан" хэмээн ярьж байв. Энэхүү аймшигтай хэргийн талаар тус сумын болон багийн иргэд мэдээлэл өгөх тун дургүй байгаа нь мэдэгдэж байсан. Учир нь хаа холоос хүрч ирээд сум багийн нэр муугаар гаргалаа, хүний ёсноос гажууд зүйл хийсэн нүгэлтэй эмэгтэй, муу юм холуур байг гээд багагүй цааргалж байв.

6

Охиноо хөнөөсөн гэх Ж гэгч эмэгтэй нь Улаанбаатар хотод нэгэн дунд сургуульд физикийн багшаар ажилладаг байсан гэнэ. Гэвч ажлаасаа гарч, ажилгүй байхдаа Төв аймгийн Батсүмбэр сумын сүү зардаг нэгэн эмээтэй танилцсан аж. Улмаар тэднийд ажил хийхээр Батсүмбэрт охиноо дагуулан очоод байхдаа уг хэргийг үйлдсэн гэх яриа ч гарч байсан. Нутгийн иргэдийн ярьж буйгаар сүү зардаг эмээ хотоос сэтгэцийн өвчтэй ч юм уу амьдрал нэн тааруу, орох оронгүй хүмүүсийг хотоос авчирч ажиллуулдаг. Гэхдээ ажиллуулсаныхаа хөлсийг өгөлгүй хооллож, ундалж, гэртээ амьдруулдаг байсан гэх мэдээлэл ч байна.

6

Сэжигтэн Ж-г Төв аймгийн Цагдаагийн хэлтэст саатуулсан бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тус зүйл ангид онц хэрцгий харгис аргаар хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн бол 15-25 жил, эсхүл цаазын ял онооно хэмээн заасан байдаг юм байна.

6

Сэжигтэн эмэгтэй охиныхоо толгойг заазуураар тасдаж хөнөөсөн гэх мэдээлэл батлагдаагүй ч онц хэрцгий аргаар хүний амь нас хөнөөсөн хэмээн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгээд байна. Одоо хууль хяналтын байгууллагын зүгээс сэжигтэн эмэгтэй нь сэтгэцийн хувь эрүүл эсэхийг шалгаж, талийгаач охины биед задлан шинжилгээ хийснээр хэргийн үнэн мөнийг тогтоох юм. Ямартаа ч, эх хүний үрээ гэсэн нинжин сэтгэлд сэв суулгасан энэхүү аймшигтай хэргийн талаарх эхний мэдээллийг ийнхүү хүргэлээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

6

Б.Одон

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хххараа:
Яамар амшигтай авгай вэ? Лав эрүүл биш байх аа Өөрийг нь алвал таарна тэгчээд бас эх хүн гээд бга шүү эх хүүнийг гутаасан хүмүүс байх юм аа
2015-11-03
anji:
araichdee aimshigtai yum odool unshij bna mongol uls niigmiin hog *raar duurchee iim yumniidiig tarchlaah heregtei yaaj zowj bsn ch ur huuhedteigee bh shig jargal ugii mongold bhaas ch aij bna mongol uls mine yaj orhio we
2015-03-17
boyka:
* oor hen aldgiin naad awgai chin ooroo l aliisht muu p...a setgeleer unalaa ymar ch ym bolloo gd tm jhn amitnii tolgoig bvr tasdsan genvv bvr tasalsan shde ee mu *
2015-03-05
tegvel koko:
harsan bol yahuu
2014-08-26
tegvel koko:
harsan bol yahuu
2014-08-26
tegvel koko:
harsan bol yahuu
2014-08-26
ooko:
yg nvder xaragui bj xvni vgend itgej ingej xtjdala zuil bichej bxgui bxa
2014-05-13
name:
ter baishnd n i‘d uchr bgaaa ym bishuuuu
2014-04-11
name:
шууд цаазаар ав!! аймрийн бэ? яаав эрүүл биш!! жигшмээр юм.
2013-11-29
name:
шууд цаазаар ав!! аймрийн бэ? яаав эрүүл биш!! жигшмээр юм.
2013-11-29
name:
setgetsiin ovchtei ym boluu. zvgeer hvn bol yaavch torson vree honoohgui l bmaar ym da. ystoi aimar ymaa
2013-11-28
name:
setgetsiin ovchtei ym boluu. zvgeer hvn bol yaavch torson vree honoohgui l bmaar ym da. ystoi aimar ymaa
2013-11-28
nerc:
yu tohioldood iim hereg hiiv? neg yum bolj dee
2013-10-17
alsaas ezemdegch:
arai ch eh ni bish blgui de ter emgenii ger ymar aimar hviten haragdaj bnaa dawhar s.n l shalgah heregtei tegeed tolgoig ni taslad barij ywsan hvn ni harsan gee bizde s.n baitsaa.ene medee tsatsagdsnii daraa neg zurag tawichihsan bsan ter zurgaa tawichee tasarsan bieiinhen zuragiig ni tawiichee
2013-10-17
alsaas ezemdegch:
arai ch eh ni bish blgui de ter emgenii ger ymar aimar hviten haragdaj bnaa dawhar s.n l shalgah heregtei tegeed tolgoig ni taslad barij ywsan hvn ni harsan gee bizde s.n baitsaa.ene medee tsatsagdsnii daraa neg zurag tawichihsan bsan ter zurgaa tawichee tasarsan bieiinhen zuragiig ni tawiichee
2013-10-17
alsaas ezemdegch:
arai ch eh ni bish blgui de ter emgenii ger ymar aimar hviten haragdaj bnaa dawhar s.n l shalgah heregtei tegeed tolgoig ni taslad barij ywsan hvn ni harsan gee bizde s.n baitsaa.ene medee tsatsagdsnii daraa neg zurag tawichihsan bsan ter zurgaa tawichee tasarsan bieiinhen zuragiig ni tawiichee
2013-10-17
kalki:
yasan ch eruul bish het yaduu amidral huniig shokond oruuldag n unen . biyeree uzseniih horssondoo delhiin buh huniig tamlamaar sanagdaj baigaam chin
2013-10-17
bonny:
yg vnen ymu ex mon l ym bol itgxd berx ymaa araicde ene onogin nigmi doroi bdlin 50% vnes ilv xuwin buru bj magadkv ymaa
2013-10-16
uugiiii:
Uchigdur oroi medeegeer garaad bsan galzuugiin emnelegees garaad udaagui huuhen geed medeeleed bsan .burhan mini Aimar yumaa
2013-10-16
gggхххх:
дагуулж ирсэн эмгэнийг бас давхар шалгах хэрэгтэй юм байна даа
2013-10-16
abil:
Amidral hund yuch tohioldson eh eej hun iim aimshigtai yum hiine gej u!!!!!!
2013-10-16
уучлаарай :
энэ бол нийгмийн сөрөг үйл ажиллагаа алан хядах терорист үзэл тул насаар нь шийтгэх хэрэгтэй хэдий их зовж зүдэрсэн ч гэсэн ийм үйлдэл хийх нь эмэгтэй хүн биш араатан амьтан болсон байна. АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНД ЯВУУЛ
2013-10-16
ravdan:
Batalgaatai medee taviach
2013-10-16
ynja:
Ter emgt neg bol hvnd
2013-10-16
ynja:
En bol vnher amar yuma bi itgj chadahgv bn
2013-10-16
ynja:
En bol vnher amar yuma bi itgj chadahgv bn
2013-10-16
zochin:
huuliig changahgui bol aimaar yimaa
2013-10-15
irgen:
ULS ORON ARAI L BOLOOD BNAA.BID NAR EMEGTEICHUUD UR HUUHDUUDEE HARJ HALAMJLAHGUI BOL HUMUUS AIMAR YDUURCH AJILGUI BOLJ ARHIND ORJ BNSHDEE NHAARAL HANDUULALDAA ULS RONIIG AVCH YVAA ERX MEDLTNUUDEE DORVITOI BODLOGO YVUULACHEEE.INGEJ HUUHDIN ERX ZORCHIGDOH ESGUI SHUU ANHAARARAI.OLON UDAA IIM YM BOLJ BGAA SHUU MANAIOROND.
2013-10-15
zochin:
mash haramsaltai bn, hoorhii nyalh amitan yaj tarchilsan bol doo, setgel shimshirch baina...
2013-10-15
sssgdsgd:
tanaih chn sayhan 3 nastai ohinoo aav n minii huuhed bish geed zaazuurdtsan gj yariaad bsn ene bas yuun medee bee tailbarlaad uguuch
2013-10-15
sain shalga:
bid oorsdoo iim bolchoogui ene niigem ooroo ydarsan arduudiig iim bolgoj bna asar ih uur buhimdal yduural. yaaj ch zvtgeed nemer alga.
2013-10-15
yana daa:
сайн шалгах хэрэгтэй ямар нэг хүчин зүйл нөлөөлөөв үү маш сайн шалгах тал бүрээс нь нягтлах хэрэгтэй тэр хүнийг үнэгүй зардаг хөгшчүүлд учир байн уу
2013-10-15
yana daa:
сайн шалгах хэрэгтэй ямар нэг хүчин зүйл нөлөөлөөв үү маш сайн шалгах тал бүрээс нь нягтлах хэрэгтэй тэр хүнийг үнэгүй зардаг хөгшчүүлд учир байн уу
2013-10-15
yana daa:
сайн шалгах хэрэгтэй ямар нэг хүчин зүйл нөлөөлөөв үү маш сайн шалгах тал бүрээс нь нягтлах хэрэгтэй тэр хүнийг үнэгүй зардаг хөгшчүүлд учир байн уу
2013-10-15
yana daa:
сайн шалгах хэрэгтэй ямар нэг хүчин зүйл нөлөөлөөв үү маш сайн шалгах тал бүрээс нь нягтлах хэрэгтэй тэр хүнийг үнэгүй зардаг хөгшчүүлд учир байн уу
2013-10-15
yana daa:
сайн шалгах хэрэгтэй ямар нэг хүчин зүйл нөлөөлөөв үү маш сайн шалгах тал бүрээс нь нягтлах хэрэгтэй тэр хүнийг үнэгүй зардаг хөгшчүүлд учир байн уу
2013-10-15
yana daa:
сайн шалгах хэрэгтэй ямар нэг хүчин зүйл нөлөөлөөв үү маш сайн шалгах тал бүрээс нь нягтлах хэрэгтэй тэр хүнийг үнэгүй зардаг хөгшчүүлд учир байн уу
2013-10-15
yana daa:
сайн шалгах хэрэгтэй ямар нэг хүчин зүйл нөлөөлөөв үү маш сайн шалгах тал бүрээс нь нягтлах хэрэгтэй тэр хүнийг үнэгүй зардаг хөгшчүүлд учир байн уу
2013-10-15
yana daa:
сайн шалгах хэрэгтэй ямар нэг хүчин зүйл нөлөөлөөв үү маш сайн шалгах тал бүрээс нь нягтлах хэрэгтэй тэр хүнийг үнэгүй зардаг хөгшчүүлд учир байн уу
2013-10-15
Zochin:
Yaachij bodson eruul saruul uxaantai hun bol yagaadach torson uree iim hertsgiigeer alj chadaxgui! Oxiniig oor hun horooson bx tegeel eej n gun shokond orson biz! Sain shalgaj unen munniig olox heregtei!!! Evii evii oird yagaad 3 nastai oxidudiin aimar medee garaad bn aa
2013-10-15
Zochin:
Yaachij bodson eruul saruul uxaantai hun bol yagaadach torson uree iim hertsgiigeer alj chadaxgui! Oxiniig oor hun horooson bx tegeel eej n gun shokond orson biz! Sain shalgaj unen munniig olox heregtei!!! Evii evii oird yagaad 3 nastai oxidudiin aimar medee garaad bn aa
2013-10-15
zochin :
araichde xumuucin setgel zurx xun chanar xaachixcn ymbe mongolchuudaa iim aimshigtai xereg bdagaa zvrx uwduj bna
2013-10-15
Zochin:
Uuruu arai ingehgui blgui dee. Hundlungiin ym bgaa bh aa. Hertsgiidee tegj huuhdiinhee tsusig goojuulj bieiinh ni neg hesgiig teverch guigeegui blgui dee. Aimaar ym uzeed.soliorchihson l bsan bh Naad ail chin tegtlee yu bolsnig medehgui blatant genuu
2013-10-15
IRGEN:
Bi hyyhnii tald bna sain shalga eh hyn yree tegehgyi ee
2013-10-15
шалга :
муусайн нутгийн залуус хүүхнийг л ... ингэсэн байх тэгээд л ээж нь шоконд орсон байх
2013-10-15
1234:
ene ailiig sain shalgah heregtei eej hun uneheer shokond orson, ooroo uildsen gej itgehgui bna Sain shalga da
2013-10-15
vnen :
Green line кинон дээр нэг аварга биетэй хар гадаг ш д 2 охины үхэлд буруутгагддаг тэрэн шиг өөр хүн алаад эх нь шоконд ороод тэврээд явж байсан бол яана.
2013-10-15
peesh hol hok tui tui:
nugeltei shulamiig ooriig n tamlaj baitsaaj shorond n hataa. Tsaaziin tawtsand geheer amarhan l vhne gesen ug shdee..setgel medreliin owchtei hun baiwal shyyd l byyd.
2013-10-15
Ногоон зурвас:
Green line кинон дээр нэг аварга биетэй хар гадаг ш д 2 охины үхэлд буруутгагддаг тэрэн шиг өөр хүн алаад эх нь шоконд ороод тэврээд явж байсан бол яана.
2013-10-15
unshigch:
huuhdiinhee biyeiig salgaad tsusiig ni saviruulaad tevreed yavj bsan...unshaad aidas hurch bgaamchin harval suns zailahiin bna.huurhii ohin
2013-10-15
zochin:
Hoorhii ohin. Um mani badmi hum. Hoid toroldoo jargaltai saihan hun bolj toroorei.
2013-10-15
Pee+:
Sejigtei bna, zaaval tend ochij alaad baidag ni sonin l bna.
2013-10-15
Negen aaw:
Ene neere unen aimshigtai hereg bolson bna. Gehde yag eej ni alsan esehiig sain shalgah heregtei bha. Yag alj bhiig ni haraagui bolohoor tegj hamaagui bichih bas l ... Er ni umnu ni hereg hiij bsan yumu eruul hun yumuu setgetsiin uvchtei hun yumu ntr geed l...Ter malaa malluulsan ailiin huniig sain shalgah heregtei bhaa gol hun ni ter 60 garan nasnii hun ch yum biluu!!!!!!!!!!!!!!!!!!
2013-10-15
мөөг :
сэтэгцийн ноцтой эмгэгтэй л байж дээ. Үгүй бол амьдралын хүнд дарамт байсан байх. Эвий хөөрхий жаахан амьтныг яаж зовоож тарчлаасан бол гэж бодохоос дотор давчидаж сэтгэл өвдөж байна. Өөрийгөө хамгаалах чадваргүй хөөрхий жаахан охин.
2013-10-15
zocnin:
MINII SERGIILEH NAMAIG SERGIILNE GJ UG BDAG DA TSAGDAAGIIN GAZAR SAIN AJIL ZOHIOH HEREGTEI BNA
2013-10-15
zocnin:
sain shalgah heregtei huuhed emegteichuudiin asuudlaar ajilladag TBB bolon horoonii tsagdaa ail orh bulteigee nyagt ajillan daramtand oroh hereg bolj bolzoshgui ailiig butrgen hamgaalan uridchilan sergiileh ajliig TSAGDAAGIIN baiguullaga sudalgaa gargaj ajil zohiomoor bna shuu
2013-10-15
.irgenv:
Xuuxedteigee yagaad irsen geed ajilluulaxgui gej daramtalsaniumuu eswel ....
2013-10-15
монгол:
Яг өөрөө хөнөөсөн юм уу. Хэн нэгэн үрийг нь хөнөөчихсөнийг хараад цочролд ороод биеийг нь барьчихсан явсан бол яах юм бэ. Энэ асуудал дээр Төв аймгийн цагдаагийнхан сайн ажиллах хэрэгтэй байх аа. Үйлдсэн эзэн нь өөр хүн ч байгаа юм билүү?
2013-10-15
ааалаааа:
тэгээд наад чинь олонд юуг хэлэх гээд байгаа юм бэ улам стрестүүлээд хаячих юмаа муу таксигаа уншии
2013-10-15
Сэтгэгдэл үлдээ:
Яг өөрөө яг заазуураар хэрэг үйлдэж байхы нь харсан хүн байгаамуу. Байхгүй бол "Хүүхдээ, Заазуураар хөнөөсөн" гэж бичих нь буруу байхаа. Байгаа фактаа л бич л дээ.
2013-10-15
Nara:
Niigmiin stress.Mongold 10 xunii 5 ni galzuu baidag gesen
2013-10-15
asdf:
niigem l iim bolgoj bgam y um
2013-10-15
ee burhan min:
Ee burhan min yu unshchihvaa.eh hunsh de
2013-10-15
Hhhh:
Yag zuv sain shalgah heregtei
2013-10-15
зочин:
ирсэнийхээ маргааш өглөө нь алнаа гэдэг бол тэнд очоод асуудал эхэлсэн юм биш үү. Тэнд очхоосоо өмнө үрээ тэврээд л явж байсан хүн байна шүү дээ. Алах байсан юм бол 3 жил яах гэж гэр гадаагүй үрээ тэврэн өсгөх билээ. Нэг л том дарамт энэ бүсгүйд гэнэт учирсан юм биш үү. Сэтгэл санааны өөрчлөлтөнд ортол огцом хүнд цочирол энэ бүсгүйд учиржээ. Өөр ямараар ч сэтгэж чадахгүй юм байна. Алах байсан юм бол хөдөө очихоосоо өмнө л дуусгах байх байлгүй дээ. Үр минь гэж л хөдөө газар чирж дагуулж очсон байх гэж бодож байна.
2013-10-15
zurag:
zuragchin ni uneheer medremjtei ymaa
2013-10-15