ЦЕГ-ын ажилтнууд нэгнийгээ бүлэглэн, зоджээ
Өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын Тусгай хэлтсийн эрх бүхий нэгэн албан тушаалтан нь өөр 2-3 хүнтэй хамтарч нэг алба хаагчаа хэвтэрт ортол нь зодсон хэрэг гарчээ. Уг асуудлыг цагдаагийнхан ихэд нууцалж байгаа боловч хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хэлтэст шинээр орсон залуус хүнд бэлтгэл сургуулилт хийдэг. Бэлтгэлийн үеэр нэгийгээ гэмтээсэн байж болзошгүй. Холбогдох байгууллагынхан шалгаж байгаа гэсэн юм. Харин зодуулсан алба хаагч өдгөө ГССҮТ-д Тархи, нуруу нугасны тасагт эмчлүүлж байгаа аж.
Энэ асуудлыг тус албаны эх сурвалжаас тодруулахад “Тусгай хэлтсийн ажилтнууд нэгнийгээ хүнд гэмтээсэн асуудлыг шалгаж эхэлсэн. Гэхдээ бэлтгэл хийж гэмтээсэн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болно” гэхээс өөр хариулт хэлсэнгүй.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ