Залууст “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг танилцуулна

img

Монголын Залуучуудын Холбоо нь УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-гээр дамжуулан залуучуудад тулгамдаж буй зургаан асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх зорилгоор 2011 онд боловсруулсан зургаан төслийг сайжруулан өргөн барьж 2014 оны төсөвт суулгахаар ажиллаж байгаа гэнэ. Хамгийн эхэнд нийслэл хотын иргэд дугуйн замтай болох хүсэлтэй байгаа эсэхийг мэдэх зорилго бүхий гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлсэн аж.

Тиймээс өнөөдөр Монголын Залуучуудын холбооны байранд 11.00 цагт “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг нийт залууст танилцуулах арга хэмжээ болох юм байна.

Төслөөр  99 зогсоол бүхий 134 км урт унадаг дугуйн зам барих зорилготой юм. Үүнээс 60 хувь нь нийслэлийн төв хэсгээр үлдсэн хэсгийг гэр хороолол дундуур барихаар төлөвлөжээ. Төлөвлөлтийн дагуу барьж чадвал нийслэлийн хаа ч хүртэл  дугуйгаар зорчих боломжтойгоос гадна төслийг санаачлагчид дугуйн замыг хэрхэн барих , арчлах зэргийг тусгажээ.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii:
Yag zuv,hotiin tugjrel hun amiin eruul mend mungu tugrugund ch hemnelttei
2013-10-15