Өнөөдөр даамын ДАШТ өндөрлөнө
Манай улсад энэ сарын 01-15-ны өдрүүдэд даамын дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 38 дахь удаагийн тэмцээн амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр сүүлийн өргийн тоглолтууд явагдаж, тэмцээн өндөрлөнө.
Ази тивд анх удаагаа зохион байгуудагдаж байгаа дэлхийн аваргын тэмцээний хаалтад оролцохоор дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч Харри Оттен өчигдөр манай улсад иржээ. Хаалтын үйл ажиллагаа 16.00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болох бөгөөд ССАЖ-ын сайд зэрэг албаны хүмүүс шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцох юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ