Монгол гэр бүл
2013-10-15

Монгол гэр бүл сэдэвт цуврал нийтлэлийг та бүхэнд хүргэхээр зэхлээ. Хамгийн сүүлд хийгдсэн судалгаанд үндэслэгдэж, судлаач, сэтгэлзүйчийн тайлбараар баяжигдан, эгэл жирийн гэр бүлийн жишээгээр хачирлагдсан нийтлэлүүд уншигч танд хүрэх болно. Гэр бүлийн хэв маягт гарч буй өөрчлөлт, гэрлэлтээс өмнөх залуусын амьдрал, өрх толгойлсон аавууд, гэр бүл дэх жендерийн асуудал гэх мэтээр сэдэв бүрт ангилагдах нийтлэлийн эхлэл нь гэр бүл гэж юуг хэлэх, яагаад гэр бүл болох ёстой, уламжлал, үнэ цэнийг хөндлөө.

6

Тоонотод толгой холбохын учир

6

Гэр бүл гэх том сэдвийг хөндөхийн тулд бид яагаад гэрлэх ёстой гэсэн асуултыг тавьж үзлээ. Хэн нэгнийг цаашлаад хэд хэд болж үржих нөхдийг тэжээх, араасаа цагдуулж эрх чөлөөгөө хасуулах шаардлага юунд байна вэ? Ганц биеэрээ эрх дураараа, хэнээс ч хараат бус зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах чинь жаргал юм биш үү гэхчлэнгээр олон асуултыг ургуулж жирийн иргэнээс эхлээд сэтгэлзүйч, гэр бүл судлаачаас асууж үзэв. Бүгд хорвоогийн жам гэсэн хариултыг өгч байх юм. Харин хорвоогийн жамыг хамгийн энгийнээр үр удмаа үлдээх гэж тайлбарлаж болно. Товчхондоо 6000 жилийн өмнөөс тал нутагт үүссэн гэр бүлийн харилцааг таслахгүй үргэлжлүүлэх үүрэг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд орших хүн бүрт хамаатай. Гэхдээ 10 бүр 100 жилийн өмнөх хэв маягаар гэр бүл гэх ойлголт тодорхойлогдохгүй нь мэдээж. Гэр бүл судлаач, доктор Т.Намжил гэр бүлийг өөрчлөлт шаардаж байдаг хөгжлийн процесс. Өөрчлөлт хийхгүй бол зогсонги байдалд орж, нийгмийн харилцаанд саад болдог хэмээн тодорхойлсон. Хэдийгээр цаг үе, нийгмийн хөгжлөө дагаж өөрчлөн шинэчлэгддэг ч монгол гэр бүл уламжлалаа төдийлөн алдаагүйг өдөр тутмын амьдралаасаа харж болно. Бэр гуйхаас эхлээд хуримлах ёсон, өрхийн тэргүүний эрх үүрэг гэхчлэнгээр уламжлалаа хадгалсан зан үйл өдгөө ч бий. Мөн итгэлцэл, хайр сэтгэл, эцэг эхийн хүндлэл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эрхэмлэгчид байгаагийн зэрэгцээ өөрийн эрүүл мэнд, мэдлэг боловсрол, нэр хүнд удам угсаа, ажил мэргэжил, мөнгө эд хөрөнгө, хүний эрх, эрх чөлөө, үзэл бодол, хууль ёсыг дээдлэгчид ч бий нь гэр бүлийн харилцаа шинэчлэгдсэн өөрчлөгдөж буйгийн илрэл юм.

6

Эрхэмлэлгүй эрхэм харилцаа

6

Уламжлал шинэчлэл хэмээн яригдаж буй энэ бүхэн гэр бүлийн үнэ цэнэ гэх зүйлтэй шууд хамааралтай. Эрт эдүгээ гэхгүй бүх цаг үеийн гэр бүлд өөрийн гэсэн эрхэмлэх зүйлс бий нь мэдээж. Харин тэр эрхэмлэл хэрхэн өөрчлөгдөж, уламжлагдсан нь чухал. Бидний өвөө эмээ, ээж аавын гэр бүлийн үнэт зүйл илүү оюун санааны байсан гэвэл энэ үеийнхнийг үгүйсгэсэн болохгүй байх. Ахмад настан, эхнэр нөхрөө хүндлэх, ёс заншлаа дагах, гэр бүлийн нэр төр, эцэг өвгөдийнхээ удам угсааг сэвтүүлэхгүй байхыг юу юунаас илүүд үздэг байсан.

6

Харин өнөөгийн гэр бүлүүд үнэ цэнээ хэрхэн тодорхойлдог бол? Таатай хариулт гарахгүй нь. Гурван хүүхэдтэй гэр бүлийн эхнэр “бүү мэд” гэж байхад 26-тай бүсгүй “мэдэхгүй ээ, би тийм толгой эргэсэн зүйл бодох дургүй” гэж энэ цаг үеийн залуусын нийтлэг төрхийг харуулав. Гэр бүл зохиогоод долоон жил болж буй эмэгтэй “нөхөр хүү бид гурав л байх даа. Эд хөрөнгө байх биш, байсан бол шүтэх л байх” гэж орчин цагийн гэр бүлийн үнэт зүйлс материаллаг болсныг харуулав.

6

Итгэл, үнэнч байдал, манай гэр бүл гэх мэтээр хүмүүсийн хариулт өөр өөр ч энэ бүхнээс ганцхан дүгнэлтийг хийж болох аж. Гэр бүлүүдэд үнэт зүйлийн тухай ямар ч ойлголт байдаггүй. Ямар зүйлгүйгээр амьдарч чадахгүйгээ мэддэггүй, мэдсэн ч түүнийгээ эрхэмлэдэггүй. Товчхондоо гэр бүл эрхэмлэлгүй эрхэм харилцаа болчихсон гэсэн үг. Гэвч энэ бүхнийг буруутгах хэцүү. Учир нь шар нар, бор хоногийг аргалах гэж ядаж буй гэр бүлүүд зөндөө бий шүү дээ. Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг “Гэр бүлийн үнэт зүйл гэхээсээ илүү эхнэр нөхөр болж буй хүмүүс би ямар үнэ цэнэтэй, үнэт зүйлтэй хүн вэ гэдгээ бодох хэрэгтэй. Энэ тухай бодож үзээгүй, өөртөө ийм асуулт тавьж үзэлгүй нийлсэн хүмүүс гэр бүлийн үнэт зүйлийн тухай мэдэхгүй. Зөвхөн өдөр тутмын зүйлсээ л ярьдаг. Ярих сэдэл ч байдаггүй” хэмээж, энэ бүхэн нь хэврэг харилцааны эхлэл болдгийг тайлбарлаж байв.

6

Гэр бүлийн үнэт зүйлсээ эрхэмлэдэг байдал

Дээрх графикаас судалгаанд оролцогчдын 51.2 хувь нь уламжлалт үнэт зүйлс, 48.8 хувь нь орчин үеийн үнэт зүйлсийг эрхэмлэдгийг харж болно.

.

Эх сурвалж: "Монгол гэр бүлийн өнөөгийн байдал,  амьдралын хэв маягт гарч буй өөрчлөлт хөгжил, цаашдын чиг хандлага" судалгаа 2013

6

Доктор Т.Намжилийн хэлж буйгаар монгол гэр бүл эгзэгтэй, хямралын үедээ оржээ. 15-20 жилийн дараа гэр бүл байхгүй болж ч магадгүй гэнэ. Тэрбээр цааш нь “Оюутолгой, Таван толгой гэх зэргээр эдийн засагтаа хамаг анхаарлаа хандуулж байх хооронд нөгөө талд гэр бүлийн харилцаа сулраад л байна. Тиймээс гэр бүлээ хамгаалах бодлого хэрэгтэй” байгааг дуулгав. Үнэхээр бодох л асуудал. Оюутолгойд ажиллаж байгаа  мянга мянган хүний ар гэр, эхнэр нөхрийн тухай бид ярьдаг билүү. Хувь хүний асуудал гэж орхисоор нийгмийг бүрдүүлэгч бичил хэсэг болсон гэр бүлээ зөнд нь хаячихсан юм биш үү. Хорвоогийн жамаар эхнэр нөхөр болж л байдаг. Амьдралын хуулиар болж бүтэхгүй болоод салаа л биз гэж хаа хаанаа хайнга хандсаар нэг л мэдэхэд гэр бүлийн салалт энгийн зүйл болж, түүнээс үүдсэн архидалт, өнчин хүүхэд, ядуурал жирийн үзэгдэл болов. Дээр нь тавиул хүүхэд, хамтран амьдрагч, өрөөсгөл гэр бүл, гэрлэлтийн гэрээ гэх мэт шинэ үзэгдэл гэр бүлийн харилцаанд бий болжээ. Уламжлал бүрийг өвлөх албагүй ч үнэ цэнийн тухайд өнгөрсөн одоо хосолж явах нь гэр бүлийн уг язгуурыг хадгалахад хэрэгтэй. Тэгэхээр гэр бүлийн бүх асуудлаа хорвоогийн жамд даатгах бус юуны төлөө, яах гэж эхнэр нөхөр авснаа, эцэг өвгөдийнхөө удам угсааг хэрхэн залгамжилж байгаагаа тунгааж нэг бодоцгооё.

6

В.Батцэцэг

Үргэлжлэл бий...

Shuud.mn
Сонин хачин
zaya:
Er ni bagaas ni ger buliin talaar humuujil, surgalt ugch bh ni zuv ym shigee. Yagaad gevel hichneen eleg buten shan ger buld ussun ch gesen uuruu ger bul zohioh tuhaid bodoj ch uzeegui ywj bgaad l huntei suugaad huuhedtei bolchihdog shu de. Tegeed l shal uur orchin asuudal uuseed ywchihdag. Etssiin ur dun ni salalt l bdag shu de.
2013-10-17
zaya:
Er ni bagaas ni ger buliin talaar humuujil, surgalt ugch bh ni zuv ym shigee. Yagaad gevel hichneen eleg buten shan ger buld ussun ch gesen uuruu ger bul zohioh tuhaid bodoj ch uzeegui ywj bgaad l huntei suugaad huuhedtei bolchihdog shu de. Tegeed l shal uur orchin asuudal uuseed ywchihdag. Etssiin ur dun ni salalt l bdag shu de.
2013-10-17
uugii:
minii bodloor ger bvliin xuulind uurchilult gargax xeregtei yum shig sanagdsan.arai xatuu xuuli gargax xeregtei.
2013-10-16
handaa:
minii bodloor ger bul hereg bn u? ger buliig niigem, uuruur helvel hun bodood bii bolgoson. er n‘ bol eregtei ch hunii, gehdee golchilon emegtei hunii hudulguuniig hyazgaarlahin tuld bii bolgoson. gerleh n‘ gerlene l biz, gerlehgui n‘ gerlehgui l biz. huv‘ hunii asuudal, huv‘ hunii erh. gerlesen n‘ uneheer ger buliin une tseniig hatuu changa barimtlah estoi gedeg deer sanal 1000 huv‘ niilj bn, ugui bol gerleh shaardlaga bhgui. er n‘ gerleltiig instituts bolgosond bas durguitslee ilerhiilmeer bn. ugaasaa neg hun nuguu hundee tatagdah, hair(bas neg hun bodood oltson um shu, natural um bish shd)-lah hugatsaa bol 6-7 jil l bdag shu dee.... sonirholtoi l um....
2013-10-15
сараа:
Монголын гэр бүлийн хууль гаргах хэрэгтэй байнаа. Гэр бүлийн үнэ цэнэ байхгүй болж байна, нөхөртэй суух албагүй, хүүхэдтэй л болно гэдэг хүүхнүүд олон болжээ. Энэ бол гэр бүлийн үнэ цэнэ алдагдаж, цаашлаад гэр бүлтэй хүнтэй нууцаар амаргалах зэрэг сөрөг үр дагавар үүсч байгаа юм. Мөн хүүхэд багаасаа гэр бүлийн бус орчинд өснө гэдэг бол хамгийн муу нөлөөтэй юм.
2013-10-15
эрдэнэ:
монголын төр засаг нүдэнд харагдах материаллаг хөгжлийн төлөө хэдэн тэрбумаар нь хөрөнгийг цацдаг хэрнэ нийгмийн хамгийн чухал хэсэг болох гэр бүлүүдийн төлөө юу хийж байгаа нь тодорхой биш санагддаг. төр засгийн хэмжээнд, бодлогын хүрээнд гэр бүлүүдийг хөгжүүлэх ёстой.
2013-10-15
q34tq24t:
togootoid hoshuu holbohiin uchir
2013-10-15