17 оюутан гадаадад суралцахаар боллоо

img

  Монгол Улс 2016 онд Газрын тос боловсруулах үйлдвэртэй болж, цаашлаад газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч улс болох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дээрх чиглэлийн мэргэжилтэн манайд зайлшгүй шаардлагатай байна. Иймээс Монгол Улсад Газрын тосны хайгуул олборлолт хийж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах уралдаант сонгон шалгаруулалт зарлажээ.

6 Уралдаант шалгаруулалтад Газрын тос, уул уурхай, хими технологи, байгаль орчны чиглэлээр суралцдаг 27 оюутан оролцсоноос 17 оюутан гадаадын нэр хүндтэй сургуульд тэтгэлэгтэй суралцах болзлыг хангасан байна. Дээрх оюутанууд ОХУ-ын Москва хотын Губкины нэрэмжит хийн их сургууль, БНХАУ-ын Бээжин хотын Газрын тосны их сургуульд суралцахаар болж өнөөдөр батламжаа гардан авлаа. Энэхүү уралдаант шалгаруулалтанд тэнцсэн оюутануудын батламжийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нарын албаны хүмүүс гардуулан өгчээ.

6 Манай улсын тухайд 2000 оноос энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар газрын тосны сургалтын сангийн тэтгэлэгт 100 гаруй хүн хамрагдан мэргэжлээрээ ажиллаж байгаа аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anduudaas ni baynaa:
andaa sain ywaad ireerei...............
2013-10-16
norvoo:
bvgdend ni amjilt hvsey ter dundaa baynaa nzdaa amjilt uragshaa andaa amjilt anduudiin zvgees...................
2013-10-16
busad:
Busad oor ornuudiin surguulid yavuulj boloogui umuu? Mongold irj baigaa kompani ene 2 ornoos irdeggui biz dee, joohon holhon harahgui dee
2013-10-14
bayar hurgey:
Buh oyutnuuddaa bayar hurgey, ter dundaa Bat-Erdene duudee bayar hurgej, amjilt husey =)
2013-10-14