Төрсөн үрээ заазуурдаж хөнөөсөн эхэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд гурван настай охиныхоо толгойг заазуурдан амийг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн мэдээллэхдээ “Уг хэрэг энэ сарын 13 буюу өнгөрсөн ням гарагт Төв аймгийн Батсүмбэр суманд болсон. Хэргийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд оршин суух 37 настай иргэн Ж гэгч нь гурван настай эмэгтэй М гэгчийн амь насыг онц хэрцгий аргаар хохироосон байсан. Сэжигтэн Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-ийн 2.12-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ