Үр тарианы хураалт 88 хувьд хүрчээ

Ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 16.1 хувиар илүү байгаа бол төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгаа аж. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 161 аж ахуйн нэгж, иргэдээс 17.2 мянган тонн буудай хүлээн аваад буй юм байна.
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 10 дугаар сарын 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тундас, уулархаг нутгаар цас орох юм байна. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа аж. Уг мэдээг салбарын яамнаас орон нутгийн ургацын штабд хүргүүлж шуурхай арга хэмжээ авах чиглэл өгчээ.
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ