ZTE корпорацийн удирдлагууд гадуур байцаагдаж байна
Хятадын “ZTE” корпорацийн монгол дахь салбарын удирдлагуудыг татвараас зайлсхийсэн, авлига өгсөн гэх үндэслэлээр АТГ-аас баривчилсан билээ. Тэгвэл тэднийг батлан даалтад гаргаж, гадуур байцаалт авч эхэлжээ. Учир нь тус компанийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал болох Су Мин нарын хоёр хүний эрүүл мэндийн байдал мөрдөн байцаалтын явцад муудсан байна. Тиймээс тэдний өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргажээ.
ZTE нь манай улсад 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд энэ хугацаанд нэг ч төгрөгийн татвар төлөөгүй юм. Ингэхдээ тус компанийн удирдлагуудыг дээрх хугацаанд 15 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж, 200 орчим сая ам.долларын ашиг олсон атлаа 1,6 тэрбум төгрөгийн татвараас бултсан, татварынханд авилга өгсөн гэж үзэж байгаа билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ