ШУТИС-ийн багш нарын хотхонд хулгай оржээ

img

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газар хулгайн хэрэг хэд хэд бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны ШУТИС-ийн багш нарын хотхоны иргэн Э/эр.46н/-н өвлийн сууцнаас мөнгөн аяга, цахилгаан хөрөө,  цахилгаан харуул, зүсэгчийг зэрэг эд зүйлийг Дархан Уул аймгийн харъяат  тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн М/эр.20н/нь бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлж, тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.  Мөн Хан-Уул дүүргийн 10-р хорооны Морингийн даваанд амьдрах иргэн Ц/эр.45н/-н өвлийн сууцнаас SHARP/46”/ зурагт, халтар манан хөөрөг,  булган малгай, дунд гарын мөнгөн аяга, марк тодорхойгүй DVD тоглуулагч алдагдсан хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.  Түүнчлэн, Баянгол дүүргийн 4-р хорооны 77-р байрны   гадна иргэн Э/эр.42н/-ийн автомашинаас ширэн түрийвчтэй  700.000  төгрөг, бусад бичиг баримтийг Оршин суух тодорхой хаяггүй   Э/эр.25н/нь  хулгайлсныг  жижүүрийн бүрэлдэхүүн  илрүүлсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ