"Чоно" группын Т.Энхболдсодонг баривчилжээ
Өнгөрсөн пүрэв гаригт "Чоно" группын ерөнхийлөгч Т.Энхболдсодонг АТГ-ынхан баривчилжээ. Баривчилгаа явагдах үеэр тус компанийн оффис байрладаг хотын төвийн “Blue sky" цамхагийн ажилтнуудыг нь гадагш гарахыг хориглон, шалгалт, нэгжлэг хийсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг бусдад их хэмжээний хээл хахууль өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулан шалгаж, эхэлсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ