Барилга дээрээс унаж амиа алдлаа

img

Өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүргийн VI хороо, “Орчлон” ХХК-ний  захиалгаар “Есөн туг” ХХК-ийн барьж буй барилгын нэг давхраас туслах ажилтан нь унаж амиа алджээ. Талийгаач 19 настай эрэгтэй, оюутан бөгөөд хичээлийнхээ заваар тус барилга дээр туслах ажилтан хийж байсан аж. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэстэст шалгаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ