Хийн буугаар айлган сүрдүүлжээ
Сүүлийн үед иргэд бие биенээ хийн болон галт зэвсгээр айлган сүрдүүлэх явдал гарсаар байна. Тодруулбал, энэ сарын 11-нд буюу өнгөрсөн баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны 1-р байрны арын зам дээр 39 настай эрэгтэй иргэн Т согтуурсан үедээ “Benz-200” автомашинтай явж байхдаа “ИЖ-79-8 BAIRAL” маркийн хийн буугаар бусдыг айлган сүрдүүлж танхайрсан байна.
Түүний хууль бус үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн эргүүлийн цагдаа нар таслан зогсоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ