Эцэг нь хүүхдээ заазуурдаж хөнөөлөө
Өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн эцэг нь хүүхдээ заазуурдаж хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхдээ заазуурдаж хөнөөсөн эр тухайн үед архи ууж агсам тавьж, эхнэртэйгээ муудалцсан аж. Улмаар гурван настай хүүхдээ "Миний хүүхэд биш" хэмээн хүзүүгээр нь цавчиж хөнөөсөн байна.
Хүүгээ хөнөөсөн эцгийг өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулж байна. Харин талийгаач хүүхдийн ээж гүн цочролд орж эмнэлэгт хүргэгджээ.
Хэргийг Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын хамтарсан хамтарсан ажлын хэсэг шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ