Хятад, Оросын цунамид өртөхгүй байх бидний дархлаа

Оросуудын тухай ийм нэгэн үг байдаг юм. Ямар оросыг гурав маажихад араас нь татар гарч ирнэ ээ гэж. Хөөрхийс мануусын харьяанд 200 жил байж ах нараа гэж хүндэлж, эмээж байсан болохоор Монгол ах нар л гэдэг байж. Киев, Мосвагийн вангууд манай хаадын ордонд хэсэг хугацаанд амьдран сууж улстөр, дайн тулааны арга тактикт суралцдаг байсан тухай түүхэн эх сурвалжуудад олонтаа тэмдэглэсэн нь байдаг. Харин өнөө тэд хүчирхэг болж мануус орос ах нар гэж нэрлэдэг болжээ. Уг нь угсаатны хувьд манай үндэстэн даруй 2222 жил болж байхад орос “ах нар” маань сүүлийн 400 жилээр л тоологдоно. Хэчнээн арван үндэстэн, ястнаас бүрдэж байгаа ч Орос гэдэг нэгэн нэрийн доор оршин амьдарч байна. Тэгээд хоорондынх нь эв нэгдэл гэж лут. Үндэсний дархлаагаа бий болгож хамгаалахын тулд хэнтэй ч юуг ч ярьж буулгаж авах хэмжээний тив дамнасан лужир том улс гүрэн болжээ.
Хятадууд л гэхэд бүтэн 50 гаруй жил өөр зуураа дайтсан, барууныхны доог тохуу болсон ард түмэн байлаа өнгөрсөн зуунд. Өнөөдөр хар л даа. Бас л зуу гаруйгаар тоологдох үндэстэн угсаатныг нэгтгэсэн хамгийн олон хүн амтай хүчирхэг луу болон өсөн өндийжээ. Хатуу гараар барьдаг гэж олон улс шүүмжилдэг ийм их хүчийг барьж чадвал ямар аугаа гүрнийг цогцлоон дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч болчихоод байна. Үндэсний ухамсар, дархлаа, хэл соёлоо нэгдүгээрт тавина. Харин ч түүнийгээ хөгжлийн түүчээ болгож байна. Дэлхийн хөгжилтэй бүх орнуудад байх хятад хороололын оршин суугчид хурааж хумьж байгаа техник технологи, эд баялагийнхаа дийлэнихийг эх газрын Хятаддаа нийлүүлж байна.
6 Ийм том хоёр том гүрэн мэдээж өвчүүнд нь наалдсан Монголыг ямар нэгэн байдлаар өөртөө хамаатай байлгахыг эрмэлзэнэ. Тийм ч туршлагын гол талбар нь бид байлаа. Хэл соёлд нь өөрийн элементүүдийг суулгах, үндэсний ухамсрыг нь дарах, цэрэг зэвсгийн хүчээр хараандаа байлгах гээд зүйл бүрээр туршиж үзсэн. Гол нь өвөг дээдсийн маань ухаалаг бодлого, аугаа золионы хүчээр бид өнөөгийн Сонголтойгоо болсон юм.
6 Эрдэмтэн мэргэд Хэл, Ахуй, Ёс заншил, Соёл, Бие болон сэтгэлгээгээ уугуулаар нь авч үлдэхийг ҮНДЭСНИЙ ДАРХЛАА гэж ээ. Үнэхээр ч үнэн үг. Энэ бүх таван шалтаг шалтгаан эс бохирдож гэмээн бид сая дархлаатай байж үндэстнээрээ оршин тогтнож чадна. Анагаахын хэлээр бол вакцин юм уу даа. Харин бид хэрхэн яаж өөрсдийгөө, ирээдүйгээ энэ вакцинаар тарьж байгаа бол. Өөрсдөөсөө нэг асуугаад үзээрэй.
6 Дээр нь нэмээд эдийн засгийн хувьд хөршүүдээсээ хэт хараат байх нь үндэсний дархлаагаа бий болгож байгаа бас нэг чухал үзүүлэлт болох байх. Үндэсний аюулгүйн байдал гэдэг ийм л зүйлүүд дээр голчлон анхаарвал Хятад, Орос гэх их далайн барагтай цунамид бид өртөхгүйсэн.
6
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ