“Алтан намар-2013” маргааш нээлтээ хийнэ

Тус наадам маргаашаас эхлэн долоо хоногийн турш үргэлжилнэ. Наадмын нээлтийг маргааш СУИС-ын Оюутан театрт хөгжмийн зохиолч УГЗ Сэр-Одын “Хайрын үргэлжлэл” мюзиклээр хийнэ. Мөн ирэх 15-ны өдөр 18.00 цагт УГЗ С.Баатарсүхийн хөгжим “Хандармаа” үндэсний дуулалт жүжиг Төмөр замын дуу бүжгийн чуулгад тоглогдоно.
Харин 17-ны 14.00 цагт Улсын филармонийн концертын их танхимд хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн тоглолт болох бөгөөд хаалтын ажиллагаа 19-ны 19.00 цагт тус танхимд болно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ