“Цагаан нөмрөг”-т баатрууд минь дээ

img

Бид эмч хүний алдар гавьяаг элбэрэлт бурхадын ид шидтэй дүйцүүлэн хүндэлдэг. Гэтэл эмч хэмээх эрхэм алдартан дунд ичмээр дамшиг нэлээд байгаа нь халагламаар. Өнгөрсөн жил миний ойрын танил маань “Умайн гаднах жирэмсэн” гэсэн оношоор хагалгаанд орсон юм. Хагалгаанд орохоосоо долоо хоногийн өмнө 10-р хороололд үйл ажиллагаа явуулдаг. “Заяа” хэмээх хувийн  эмнэлгийн Уламбаяр хэмээх эмчид үзүүлэхэд “Хүүхэд нь савандаа орсон байна” хэмээн хэлж гэнэ. 2013 оны дөрөвдүгээр сарын 10-нд төрнө хэмээн оношилжээ. Ийнхүү  умайн гадна, дотно жирэмслэлтийг ялгахгүй хүн эмэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулж, хүмүүсийн халаасыг сэгсэрч, эрүүл мэндээр нь хохироох нь шударга ардчилсан нийгмийн зөв төрх гэж үү. Ийнхүү буруу оношлосон эмчийнхээ үгэнд итгэн холын замд гарсан эмэгтэй гэнэт цус алдан амь нас нь хутганы ирэн дээр байхад амжиж хагалгаанд орсон гэдэг. Дөнгөж хорь гаруйхан настай эмэгтэйн амь нас эрсдэх аюул тун ойрхон байсан юм.

6

Мөн саяхан дотны найзын маань ах нь “тархины менингет” хэмээх хүнд өвчин тусаад хувийн болон улсын эмнэлэгт сар гаруй хэвтлээ. Оношийг нь эмч бүхэн өөр өөрийнхөөрөө оньсоно тааж байгаа юм шиг тааж гаргав. 60 хувийн харвалт,  хавдар, хар залуугийн гэмтэл... гээд л. Ийнхүү онош нь тодрохгүй явсаар нөгөө ертөнцөд очихын даваан дээр нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлээд менингет болох нь батлагдаж мэдлэгтэй эмч нарын буянаар хөл дээрээ боссон юм.

7

“Ой мод урттай, богинотой, олон хүн сайнтай муутай гэгчээр эмч болгоны чадвар, хүн чанарыг чамлаагүй. Гэхдээ эмч нарын алдаа онооны тухай бичвэл нилээдгүй хугацааг зарцуулах биз ээ. Цалин мөнгөө голсон, туньсан, нийгмийг шүүмжилсэн хүмүүс эмч нар. Гэтэл өөрт оногдсон ажлаа шударга, үнэн зөв хийж чадахгүй байгаа нь юутай  эмгэнэлтэй. Эмч, эмч биш болж  үнэ хүндээ барна гэдэг юутай хайран.

7

Аяа бас төрийг цуугиулагч түшмэдүүд ичиг

Аяа бас  бясалгалгүй  пад гэж  бархирагч егүзэрүүд ичиг ичиг

Аяа бас туслахыг саналгүй үнийг бодогч эмч нар ичиг, ичиг...

гэж  ноён хутагт Д.Данзанравжаа гуайн  бичсэнийг эргэн санахад илүүдэхгүй.

7

Баримтаар хэлэхэд, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар энэ оны хоёрдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20-ны хооронд бүх шатлалын эрсдэлтэй үнэлэгдсэн 193 эмнэлэгт хяналт шалгалт хийжээ. Шалгалтанд хамрагдсан эрсдэлтэй 193 эмнэлгийн эрсдлийг хяналтын хуудсаар үнэлэхэд, 12 буюу 6.2 хувь нь их эрсдэлтэй, 95 буюу 49.2 хувь дунд эрсдэлтэй, 79 буюу 40.9 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Эмч гэдэг цагаан нөмрөгтэй эрлэгийн элч биш байгаа гэм эмээх болсноо нуух юун. Гэхдээ эрдэнэт хүний амийг аврахын төлөө нойр хоолгүй зүтгэж яваа хүнлэг эмч маш олон байгаа гэдгийг үгүйсгээгүй. Гэхдээ л эрүүл мэндийн салбарт асуудал их байна. Эмч нараас зохих түвшний шалгалтыг чанартай авч эрүүл энхийн манаанд тангараг өргүүлэхгүй бол цэвэрхэн нэртэй эрлэгийн элч нар чигээрээ зүтгэсээр л байх нь. Юутай эмгэнэлтэй, юутай гаслантай. Саяхан эрүүл мэндийн дэд сайд нэгэн нэвтрүүлэгт орж байна. 700 гаруй нярайн эндэгдэл гарсан тухай асуухад сэтгүүлчийг нь загнаж биеэ өмөөрөн эрүүл согтуу нь мэдэгдэхгүй уурлаж уцаарлаж байгаа харагдана. Хэдхэн минутын нэвтрүүлэгт оролцохдоо сэтгүүлчийн асуусан асуултанд бус хариулт, өгөхгүй Эрүүл мэндийн салбарыг элдэв статистик тоо баримтаар харлуулах гэлээ хэмээн  зэмлэж байх юм. Өндөр албан тушаалтай л бол хэн дуртайгаа зэмлэж болохгүй л баймаарсан. Эсвэл үнэн үг гашуун болохоор тэгтлээ ундууцсан юм болов уу.“Үнэн гашуун ч явдалд тустай” хэмээх мэргэн үг байдгийг санамаар.

7

Өнөөдөр мөнгөгүй, хэн нэгэн албан тушаалтанд авлига өгөхгүй л бол ажил бүтэхгүй. Ард иргэдийн эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсох тангарагтай эмч нар авлига гээчид бүхнээс илүү автсан болохоор л тэр юм. Зарим амаржих газрынхан хагас бүтэн сайнд төрөх магадлалтай эхчүүдэд бүгдэд нь өвдөлтийг түргэсгэдэг эм өгч баасан гарагт амаржуулдаг гэсэн. За энэ ч яахав. Эсэн мэнд л амаржиж байвал байх ёстой зүйл гэж тайвширъя. Гэтэл төрөх болохоороо эргээд ир гэж  эхийг гэр лүү нь буцааж, ус гараад эргээд ирэхэд ураг хэвлийдээ амьгүй болсон тохиолдол ч гарлаа. Эмнэлгийн хүрэлцээ хангамж муугаас болж иймэрхүү эргэж буцсан асуудал үүсч хичнээн хүний хохироосон бол. Тиймээс “дуншаад” төрдөггүй эмнэлгүүдийг ашиглалтанд орж, аврал эрсэн өвчтөнд буяны гараа сунгасан “цагаан нөмрөг”-т баатруудын сэтгэл шингэсэн үйлчилгээг мэдрэх гэсээр байтал та бидний эрүүл мэндийн асуудал “бүрхэг” хэвээр л үргэлжлэх нь дээ.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
emch nar hahuuli avah ni buruu ch gesen tsalin hangamj ni taaruu bolohoor yaltai ch bilee dee gehdee tsalin muu hetsuu baidgiig ni medseer baij anagaahig emcheer surch togsoh sonirholtoi oyutnuud ih baina ene nyamar uchirtai yum bol esvel ajil deer garaad hahuuli avchih yum chini gej boddog baih l daa.
2013-10-12
zochin:
jijvvr hiix neriin dor zarim eregtei emch nar amraltiin odriig taaruulaj jijvvr hiideg, gehdee naiz huuxenuudee duudaj zavhairdagiig boliulmaar bn, jisheen manai nohor dandaa amraltii odroor jijvvr hiix nereer zavhairdag, hun amitan bagatai ved hureed ir gj duudddg gesen, es surthuun , hunleg chanar gj er baihgui, emch nereer halxavch hiisen zavhai zaidan amitan
2013-10-11
uhaaral:
sn emch zondo l bgashde emch gdg cin goy shde
2013-10-11
99999*:
Хэдхэн хоногийн өмнө төмөр замчин хүн төмөр замын эмнэлэгт үзүүлэх гээд бөөн юм болж байж үзүүллээ. Номер авах эмч нь байхгүй хажуу өрөөнд нь суугаа Сэлэнгэ гэгч эмч үзэхгүй гэж уурлаад нөгөө танил маань хар хөлс нь цутгаад салгалаад унах гээд байхад үзэхгүй байгаа юм даа . Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь гадны хүмүүс гэтэл хэвтэн эмчлүүлэх төмөр замчид очер хүлээгээд байдаг . Ер нь улсын эмнэлэгийн эмч нар гэж хуний зовлонгоор бизнес хийдэг хүмүүсийг яая даа байз.
2013-10-11
zochin:
chamd tiim xetsyy baibal oor yum xiildee neex zobson xunii tsarai gargaad baix yum yag unendee emch nar bol xunii zoblong tooxoo baisan mongonii toloo bolson shuudee deer zuragtaar gadaadad ajildag mongol emch yarij bn emch gedeg bol obchtongiinxoo toloo bux l setgel zurxee zoriulaxiig xelne gej manaixan boloxoor mongonii toloo gej
2013-10-11
bataa:
chadvargui emch baisnaas chadaltai tseverlegch deeree gej
2013-10-11
kalki:
manai surguuliin himiin too bodoj chaddaggui tolgoi muutai heden yumnuud emch bolchihson yavj baina ted nar ch hun aljil ami zuudag baih buu uzegd. bi lav ted nart uzuulehguii. eej aav n tom ajil hiideg baisiin
2013-10-11
unen:
emch narb ugaasaa erlegiin elch sabnii gaduur jiremseleed tsus aldaad bgaa huniig orj irj uzehgui baisaar baigaad alah duhdug tseverhen aluurchid sh dee
2013-10-11
арай биш ээ:
эмч нар жижүүр хийж байна гэж унтаж амардаг жижүүр хийсэн гээд тасагтаа үзлэг хийхгүй явчихдаг ш дээ сайндаа ч жижүүр хийдгүй ахиу мөнгөнд нь болж унтдаг юм
2013-10-11
naran tand:
ta yunii tyryynd ugluu 8 d ajildaa ochood ajil tarsanii daraa yrgeljlyyleed jijyyrt garaad margaash ugluu ni yndsen ajilaa avaad oroi 6 hyrtel ajillaad yzeerei. ingej sard heden udur ajillaj chadah ve? tegeed heden arvan jil toirood shy de. tegeed uchyyhen tsalintaigaar.... ingeed bodhoor ta uuruu bichsenee ergej bodood emch nariig muulahaa boli gej helmeer bn. mungu uguhgyi bol turyylehgyi gej er n yamar emch heleh ve de, tangarag urgusun l geh.. getel adil tangarag urguchihuud mungu uguhgyi bol zuvshuurliig n gargahgyi baigaa,bas ulsiig mungiig luivardaj ideed baigaa erhemyydiig hen ch yaj ch chadahgyi l bn shy de. negent niigem n iim baigaa yum chini yah ch bilee de. deeree gyidelee olohgyi bol dooroo suudlaa olohgyi gedeg l bn da. ingeed bicheed baival tanias ih olon y7um bichih bailgyi de. tiimees syyliin zuvluguu gevel emch nariig taivan bailga!!!!!!!
2013-10-11
zochin:
gehdee l muu ch gesen ulsiin emnelgiin emch nar ch mundag shuu huurhii Yalanguya 1-r turuhiin emegteichuudiin mes zsliin emch nar
2013-10-11