Намрын ургац хураалтын ажилд 350 гаруй оюутан оролцжээ

Тус үйл ажиллагаанд оюутан залуусыг сайн дураараа нь намрын ургац хураалтын ажилд оролцсон. Нийт 350 гаруй оюутан, залуу хамрагдаж Төв аймгийн Жаргалант, Баянцогт сум, Сэлэнгэ аймгийн Сант, Жавхлант, Ерөө, Сайхан сум, Баянгийн хошуу, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд очиж үтрэм будаа, төмс ногоо хураалтын ажлыг 7-14 хоногийн хугацаанд хийжээ.
Тэд өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажиллан, эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулжээ. Энэхүү төсөл нь ирэх онд ч хэрэгжих юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ