“Ээж” модоо аварья

img

Өгөөж баян Сэлэнгэ нутгийн тухай домог түүх олон. Хүннү гүрний хүчирхэг төрт улс төвхнөж байсан Ноён уулын үлэмжит нутаг Эзэн Чингис 1179 онд гурван мэргэдийг бут цохиод буцаж явахдаа хоноглосон Буур хээрийн хөшөөт хөндийн домгийг Сэлэнгэд очсон хүн л сонсдог гэдэг. Зөвхөн Сэлэнгийнхнийг  төдийгүй монголчуудаа үргэлж ивээлдээ багтааж байдаг "Ээж мод" маань яг л хүн шиг та биднийг сонсож баярлаж гомддог аж. Хүн байгаль хүйн холбоотойн утга учир нь энэ биз.

6

Хүн дүрст Ээж мод нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байдаг бөгөөд төв замаас гурван  километрт  сүндэрлэн оршдог билээ. Ээж модыг жил бүрийн ханш нээх өдрөөр буюу дөрөвдүгээр сард нэг удаа тахидаг. Тэр тоолонд өвөрмөц тогтоц бүхий моднуудыг хадгаар  хэд давхарлан ороож орхидог. Тэнд үрийн заяа гуйсан хүн их ирдэг гэнэ. Олон жил үр хүүхэдгүй явсан хүмүүс энэхүү алдарт модноос үр гуйж үрийн зулай үнэрлэдэг гээд сэтгэл хөдөлж, хамар шархирам  олон сайхан дурсамж энэ л  агуу модтой салшгүй холбоотой.

6

Бид хаа нэг газар моддыг хадгаар ороосон байхыг үзээд тахилгатай, бүр гар хүрч болохгүй хэмээн цээрлэдэг бичигдээгүй хууль тогтсон. Тиймдээ ч хүслээ шивнээд буцахын оронд хадгаар ороож орхидгоос “тахиж байгаа үйлдэл нь моддын амийг тасалж буйг хараахан ухаардаггүй ажээ. “Ээж мод” орчмын амьд байгаль яг л амиа таслуулж буй мэт дүнхийсэн зургийг хараад олон жилийн турш хадганд ороолттой байсан ч амь тэмцэн ургасаар байгааг илтгэнэ. Энэ нь магадгүй хүмүүн бидний итгэл, сүжиг бишрэлийг бөхөөхгүй гэсэндээ эцсийн амьсгалаа зориулж байгаагийн илрэл гэлтэй.

6

Одоогоос хэдэн жилийн өмнө миний бие “Ээж” модонд очин хүслээн шивнэж хадгаа чанга гэгч нь уяад ирсэндээ үнэхээр их харамсаж байна. Тухайн үед амьсгалыг нь боох бус үзэмж нэмж, хүндэтгэл илэрхийлж байна гэж ойлгосон билээ. Гэвч ингэж ороосноор модны ургалт зогсож хатаж хорчийдгийг мэргэжлийн хүмүүс нь анхааруулан хэлэхийг сонслоо. Энэ оны наймдугаар сард  Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридын санаачилсан “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяны хүрээнд “Тэнгэрийн тод тамга” ТББ болон цахим хуудасны идэвхтэй жиргээчид, Сэлэнгэ аймгийн тужийн нарсанд орших  Ээж модыг хэдэн зуун  хадаг, яндраас нь салгаж, хог хаягдлыг нь цэвэрлэн буянтай үйлс бүтээсэн билээ.

6

Нэг модноос л гэхэд дөрвөн дээл хийгээд өмсчихөөр 50 гаруй хадаг гарсан гэнэ.   Тэд 5-6 га газрын моддыг хадагнаас нь салгасан бөгөөд 10 орчим тонн болсон байна. Тиймээс тэд ингэж битүү ороосон мод яаж эрүүл ургах вэ? Мод чинь амьсгалдаг шүү дээ гэж, модоо хайрлая хамгаалъя хэмээн уриалж байсан. Сонирхуулахад, одоогийн шүтэж буй “Ээж мод” дөрөв дэх нь  гэнэ. Учир нь олон мянган хадгаар шүтээнээ ороож, өсч төлжих явцыг нь зогсоосноос гурван мод нь “амьсгал хураасан” аж. Өмнөх ээж моддын хувхайрсан үндэсний хажууд хүмүүс тэнд баяр хөөртэйгээр зургаа татуулдаг гэдгийг нутгийнхан хэлж байсныг санаж байна. Одоогийн “Ээж мод” ч хувхайрч эхэлсэн. Модны салаалсан үндэс дээр тоолж гүйцэмгүй олон хадагтай болж байгаа. Сүсэгтэн олны хадаг нь өндөрт байх тусам хүсэл зорилго биелдэг хэмээн үздэгтэй холбоотой гэнэ. Үнэндээ мод өөрөө лусын амьтан гэвэл амьсгалыг нь боосон хадагнаас чөлөөлж байгаад баярлана уу гэхээс хилэгнэхгүй байх. Бид байгалийг сүйтгэснээрээ хувь энэрэл хүртэх боломжгүй. Хадгаар моддыг боож үхүүлж байгаа хүмүүст лусын хорлол гээч нь болдог байх. Хүмүүс өөрсдийн дураар модонд хадаг уяад байдаггүй. Үүнийг лам хувраг, бөө нарын хэн нэг нь сэдлийг нь өгч байдаг. Тэр хүмүүст хандаж “Та нар өөрөөс чинь тусламж хүсч ирсэн хүмүүст битгий буруу үйлдэл зааж өгөөч. Модонд хадаг уях нь буруу, нэмж битгий хадаг уяулаач” гэж уриалмаар байна.  Нэг удаагийн үйлдлээр моддыг аварч чадсангүй. Гэхдээ төр засаг, шашны томоохон төвүүд амьд байгалиа хайрлах аянд нэгдвэл “Ээж мод”-оо олон зуун жил наслуулах эрхэм буян ирэх нь гарцаагүй.” хэмээн Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридын үгийг дахин сануулъя.

6

Тийм ээ, ээж модонд 10 тонн хадаг уях сүсэгтэй бид төдий тооны буян хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ээж моддын хувь заяа хэрхэн төгсөхийг харах бус сэтгэл гарган аврах л үлдээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aagii:
ert tsagt hadag uydag oy baigaagvi shvv dee het tuushraad b.ga wumuu daa
2013-10-11
зочин:
маш сэтгэл өндөртэй очоод үнэндээ сэтгэл гонсгор болсон. дугуй булантай цайгаар хэдэн давхар өрөөд хашлага маягийн юм хийчихсэн битүү хадаг яндараар ороочихсон хүн болгон сүү тос цай хярам гээд өргөж болох бүх юмыг цацаад тэр нь шингэхгүй гашлаад ялзраад муухай үнэртэй байс хажуугаар нь арц, хүж гээд эвгүй л санагдсан. тэгээд жинхэнэ ээж мод нь уначихсан өөр нэг гозгор зүйлийг л тахиад байдаг бололтой гэхдээ ард түмнийхээ уламжлал ёс заншил сүсэг бишрэлийг хүндэтгэнэ ээ
2013-10-11
Ivii dee Eej mod mini:
Eej mod tum bum naslaarai humuus mini hairlaarai
2013-10-11
ЛАМ НАРЫН БУЯН:
ЭНЭ ХЭДЭН ЛАМ НАР ҮНЭНДЭЭ ЗАРИМДАА ХҮНИЙ ЗОВЛОНГООР ТОГЛОХ, БАЙГАЛЬ СҮЙДЛЭХ ЮМ АА. МОДОНД ХАДАГ УЯВАЛ, ХЭЭР ХОГ ХАЯВАЛ ӨӨРИЙН ЧИНЬ АМЬДРАЛ ХУВХАЙРНА, ХЭЭР ХООСОН АРХИНЫ ШИЛ ОРХИВОЛ СҮНСИЙГ ЧИНЬ ДУУДНА ГЭЭД ХЭЛЭЭД ӨГӨӨЧ ДЭЭ ТЭР МУХАР СҮСЭГТНҮҮД, ХЭН НЭГЭН ИРЭЭД АМЬДРАЛЫГ МИНЬ ӨӨРЧИЛНӨ ГЭЭД ЛАМ БҮХЭН ДЭЭР ОЧООД ЯВАА ХҮМҮҮСТ. ТЭГВЭЛ ИХ БУЯН БОЛНО ДОО. ҮҮНИЙГ Л ГУЙЯ.
2013-10-11
Зочин:
Сайн үйлсийг дэмжиж байна. Арай дэндүү болгосон байсан.
2013-10-11
qwerty:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.0 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-10-10
zochin:
Baliar buduuleg humuusiin hiisen ajil baina.sambai hadgaar boomilj yag l tuvd shig anduurmaar boljee.
2013-10-10
zochin :
Ooriigoo nasan zaluu deer hadagaaraa boogood hogshirtloo yvaad uzeerei ho yu boloh bol bur huzuugee oroogood shuu.tegej hadag uyj bsan ergen toirond ni saihan tsetsegiin ur tarsan deer
2013-10-10
irgen:
buh hadgiiig ni av muhar susegtei teneguud baigal buzarlaaad.yaraltai naad hadagnuudaa selengiin zasag darga avhiig tand uureg bolgoj bna.
2013-10-10
зочин:
мухар сүсэгтэй мал монголчуудын хийсэн нүгэл байна
2013-10-10
Zochin:
Yamar orovdmoor um be. Xadag ingej uyax ne yostoi amitan urgamal zovoodog um bna shuu dee. Xadag xereglexgui setgeleesee erooj zalbiraad yavj baix ne zov um baina shuu dee
2013-10-10
galaa :
hairlah heregtei shuu
2013-10-10
deed:
tiimee aimar boljee
2013-10-10