Иргэдэд хайр, тусгай хамгаалалтад дайн зарлахын төлөөс

img

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Богд уулын гурван амыг тусгай хамгаалалттай бүсээс гаргах тогтоолын төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьж, чуулганаар хэлэлцэхийг хүлээж байна. Хууль дүрэм санаачлах эрх эрхэм гишүүдэд байдаг учраас эрхэнд нь халдахыг хүссэнгүй. Харин санаачилсан хууль тогтоомж нь бодит байдал, амьдралд хэр нийцэх, үр дүнгээ хэрхэн өгөх нь жирийн бидэнд хамаатай асуудал учраас эрхэм гишүүдийн санаачилга хэр ул үндэслэлтэй болохыг тодруулахыг хичээлээ.

6

6 Улс төрийн үүднээс авч үзвэл Л.Болд, Ц.Оюунгэрэл нарыг буруутгах аргагүй. Өнгөрсөн сонгуулийн амлалтаа биелүүлж, ирэх сонгуулийн нүхээ малтах нь улстөрчийн араншин. Улсын тусгай хамгаалалтыг ч үл хайхран газар руу улаарч байгаа нь амлалттай нь холбоотой. Газрын асуудлыг нь шийдэж өгнө гэж Хан-Уул дүүргийн тэр дундаа Зайсангийн иргэдийн саналаар тэднийг төрийн түшээдийн сэнтийд заларсныг хэн хүнгүй мэднэ.

6

Үе удмаараа тэнд хадагдсан мэт амьдрахыг хүссэн 600 гаруй өрхийн эрх ашиг эрхэм гишүүдийг шөнө ч нойргүй хонуулж шаналгасан бололтой. Ямар сайндаа л төрийн байгууллагынхан судалгаа хийж, УИХ-ын гишүүдийн хүлээн зөвшөөрсөн тусгай хамгаалалтыг цуцлахыг хүсэхэв. Энд зөвхөн гишүүдийн амлалт, эрх мэдлийн тухай яригдахгүй.  Гишүүдийн өөрсдийнх нь кноп дарж баталдаг тусгай хамгаалалтын тухай хөндөгдөх ёстой. Гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын өнцгөөс харвал тусгай хамгаалалт гэдэг нэр төдий зүйл бололтой. Нэг нартай өдөр гар өргөж баталчихаад нөгөө бүрхэг өдөр цуцалдаг товчхондоо гишүүдийн чигчий хурууны чилээг гаргахгүй ажил байх нь. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл соёлтой орнуудын жишгээр асуудлыг шийдэж байгаа тухайгаа ярьжээ. Бас Зайсангийн иргэдийн газрын асуудал АНУ-ын Grandfathers law буюу Өвөг эцгийн хуулийг зөрчөөд байгаа учраас сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалах гэж байгаа гэнэ. Хэзээнээс монголчууд Америкийн хуулиар амьдардаг болоо вэ?

6    6

Тусгай хамгаалалттай газрын тухай хуулинд “... улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” гэсэн үг өгүүлбэр бий. Харин тусгай хамгаалалтаас гаргах гэсэн ганц ч үг байхгүй. Тэгвэл ямар дүрэм журамд үндэслэн энэ тогтоолын төслийг боловсруулсан юм бол!? Ц.Оюунгэрэл гишүүний хэлж буйгаар өнгөрсөн туршлагад үндэслэсэн гэнэ. Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал сумдын жишээнээс үндэслээд санаачилга гаргажээ. Монгол төрийн түшээд иргэддээ хайртай болсон гэж жигтэйхэн. Үнэн хэрэгтээ газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргалаа гээд сайн зүйл болдоггүйг Тэрэлжийн тосгоны жишээнээс харж болно. Өнгөрсөн 2012 оны хаврын чуулганаар иргэддээ хайр зарласан гишүүд Тэрэлжийн тосгоны хэсгийг хамгаалалтаас гаргасан. Харин одоо байгаль орчин илүү доройтож байна. Юун ногоон хөгжил, онгон дагшин байгаль.

6

6 Газар нутгийг зүгээр нэг нөхөр тэнэж яваад тусгай хамгаалалтад авчихдаггүй. Салбарын яам, судалгааны шинжилгээний байгууллагууд судалж шинжилж Засгийн газарт санал оруулна. Гүйцэтгэх засаглалд дэмжигдсэн саналыг УИХ эцэслэн шийдвэрлэдэг журамтай. Цөөнгүй хүний хүч хөдөлмөр, улсын хөрөнгө мөнгө зарлагдаж хийсэн ажлыг нэг л тогтоолоор нураадаг, эрхэм түшээд хэтэрхий уян хатах ажиллах юм. Газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах асуудалд салбарын бодлого гаргагчид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим хүмүүс ямар бодолтой байгааг сонирхоход хэн ч эелдгээр хүлээж авсангүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг “Манай яамны зүгээс энэ асуудалд сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Төрийн бодлогоор авч, хөрөнгө зарцуулчихаад гаргана гэдэг буруу. Харин хилийн жишгийг өөрчилж болно. Олон улсын жишигт тусгай хамгаалалттай газарт газар өмчлүүлж эзэмшүүлдэггүй. Тэр газар онгон дагшнаараа хадгалагдаж үлдвэл бидний амьдрал цаашлаад нийгэм, эдийн засагт ашигтай. Эцсийн шийдвэрийг УИХ-ын гишүүд гаргана. Зөвхөн Зайсанд амьдарч байгаа иргэд гэхээсээ илүү Монгол Улсын иргэд юу хүсч байгаагаас шалтгаалж шийдвэрээ гаргана гэж найдаж байгаа. Өвөг дээдсээс дархан цаазлаад ирсэн газрыг өнөөгийн үеийнхэн буруу зохицуулалт хийж, хуулиа уландаа гишгэчихээд түүндээ үндэслэн тусгай хамгаалалтаас гаргана гэдэг байж боломгүй зүйл. Хувь хүний ёсзүйн үүндээс ч буруу” гэсэн хариултыг өгсөн. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж яваа хүмүүс ч үүнд сөрөг байр суурьтай байна. “Хустайн цогцолбор газар” төвийн дэд захирал Ц.Дашпүрэв эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд “Хамгаална хадгална, үр хойчдоо үлдээнэ гэчихээд нэг өдөр хэрэггүй боллоо гэвэл утгагүй хэрэг. УИХ-ын 76-гийн олонх нь зөв зүйтэй гээд авсан газрыг буцаана гэдэг байж болохгүй зүйл. Нэгэнт хамгаалалтад авсан газраас нэг га-г ч гаргаж болохгүй. Харин тусгай хамгаалалттай газар нутгаа нэмэгдүүлэх талаас нь ажиллах хэрэгтэй” гэсэн.  Иргэдээ бодох нэрийдлээр газар нутгаа золиосолсоор ирсэн. Харин одоо хамжаартай хандвал яасан юм бэ.

6

7 Төрийн түшээд гашуун туршлагаас сургамж авахгүй байхад түмэн олон юугаа ч дагаж дууриах билээ. Газар нутгийг  тусгай хамгаалалтаас гаргахад наад зах нь суурьшил нь нэмэгдэж, байгаль орчны бохирдол ихэснэ. Зайсангийнхан  А зэрэглэлийн бүс гэж томорч чадахгүй л гэсэн үг. Үүнээс гадна хамгийн том сөрөг нөлөөлөл нь эргэн тойронд нь байгаа Дархан цаазат газар руу үзүүлэх сөрөг нөлөөлөл нь улам нэмэгдэнэ. Бүр тодруулбал Зайсан, Богино, Арцатын амыг тойрон орших Дархан цаазат газруудад аюулын харанга дэлдэнэ гэсэн үг. Харин эргээд хариуцлагыг хэн үүрч, нөхөн сэргээлтийг хэн хийх вэ? Үе удмаараа амьдарч байгаа иргэд үү, өрөвч зөөлөн сэтгэл гаргасан Ц.Оюунгэрэл, Л.Болд хоёр уу? Тусгай хамгаалалтад дайн зарлахын төлөөс хэнд буухыг тодорхой болгочихоод иргэд сонгогчдодоо хайр зарлавал амлалтын биелэлт илүү үнэ цэнэтэй байх болно. Төрийн түшээдийн суудал мөнхийн байхгүйтэй адил хорвоо өнөөдрөөр дуусахгүй.

7

6 В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lululemon Yoga Pants:
S and one they have Yoga Pants Women their fuel most sleepy littery plontly found by Lululemon Outlet senhor lopes amongst Lululemon Yoga Pants manuel comne. Lululemon Yoga Pants
2013-10-22
haan:
baih esoor ni l bailgaach dee saiduud min
2013-10-12
ZOCHIN:
HOTIIN ZAHIRGAA BUR BOGD UULIIG HORMOID NI HURTEL GARGAHAAR TUSUL HIIGEED BAIGALI ORCHNII YAMIIG SHAHAAD BAIGAA GESEN
2013-10-11
zochin:
tusgai hamgaalalttai gazriig gargaj yasan ch bolohgji shuu dee negch gesen gazar baigalaaraa baigaad bj yagaad bildoggui yumwe saidaa tusgai hamgaalaltaas gargalaa geed odoogiin ene baidlaas ni dorduulna uu gehees deerduulehgui shuu dee
2013-10-11
zochin:
Mglchuud tsus ntr ih yaridag baij gadaad nuhurtei ehnertei humuuseer Eh oronoo udirduulj zaalgah gej. Yahaaraa hen ch ene tuhai bodohgui bgan be?? Oyungerel bol estoi muu hvn haana hze hend tustai ym hiij bsin dnda l biznes hiij mungu olohoo l boddog. nuhur ni ch gadaad hvn. unen bol unengeeree l duusdag horvoo.
2013-10-11
zochin:
Udaan amidrsan ni l uuguul boldog yum bol mongolyn gazar nutag bugd ezentei ,ezemshigchtei boloh yum bn l daa. Huduu nutagt bol am bolgond l heden uereeree amidarch irsen ulsuud baidag biz dee.Iim buruu jishig togtooj bolohgui.
2013-10-11
төрөө:
Сонгуулийн өмнө дээрх газрыг та нарт үнэгүй өгнө гэж амласаар сонгогдсон шүү дээ энэ 2 нөхөр. одоо дархан цаазтай байсан ч хамаагүй иргэд авна гэж хэлэх нь аргагүй юмаа
2013-10-11
уугуул иргэнд:
зайсанд уугуул байдгүй юмаа гэхдээ удаан амьдарсан хэсэгхээн айл бий тэд нар буюу та нарааар халхавч хийж байгаад дархан цаазат газрыг хамгаалалтаас гаргаад наад баячуул чинь дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх гээд байгааг ухаарайхгүй байна уу та нарын хашааг тойруулаад нил хаус болгочиход та нар явж л таараа та нар үсрээд 2 өрөөтэй л үлдэнэ харин зайсан богины ам тэр чигээрээ баячуудын хороолол болно
2013-10-11
байгаль судлаач:
Дархан цаазат газар бол унаган төрхөөрөө байж тухайн улс орныхоо байгалын үзэсгэлэн байж тэр орны иргэн бүр хайрлан нэгэн зүйл шүтээн нь байдаг.Нийслэлийнхээ дэргэд байгаа ганц уулаа хамгаалж чадахгүй бол Говийн нэгэн баян бүрдийн тухай ярихын ч хэрэггүй.Оюунгэрэл бол Монголынхоо тухай биш Америкийн талаар л бодлоо билчээж Болд нас өтөлхөөрөө Германд очоод хэвтчихээ л бодооод ордон дотор өдөр өнгөрөөж болохгүй
2013-10-11
Irgen:
УУГУУЛ ИРГЭН ГЭЖ БАЙДАГГҮЙ Л ЮМ БИЛЭЭ. ХАРИН ГЭР БАРИЧИХААД 200САЯ НЭХДЭГ УЛСУУД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ.
2013-10-11
Zochin:
Bold oligarhi Golomt zailj bitgii Mongol undestend gai bolood baigaarai, Oyungerel MIAT huivaldaanii ezen hahuulich gich-ii bas uhej dald orooroi!!
2013-10-11
ЗОЧИН:
ХӨГИЙН НОВШНУУД ВЭ, ЯЛАНГУЯА ОЮУНГЭРЭЛ САЙДАД ТУН ГАЙГҮЙ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ДУУГАРДАГ, АЖИЛЛАДАГ, ЭЛДЭВ МУУ ЗҮЙЛТЭЙ НЭР НЬ ХУТГАЛДААГҮЙ ГЭЖ БОДОЖ ОЙЛГОЖ ЯВДАГ БАЙСАН ЧИНЬ АЛЬ ХЭДИЙНЭ НАМАГ БАЛЧИГТ ОРЧИХСОН ЮМ БАЙНА. ТА НАР ОДОО БОЛИОЧ ЭЭ.
2013-10-11
gogo:
ene moltogchin tuulai shig sarsainsan nohor haa yavsan gazaraa gai bolj yavah uymaa
2013-10-11
зочид:
хошин шогийн жүжигчид шиг байх юм энэ УИХ-н гишүүд
2013-10-11
Иргэн:
Бид нарт үлгэр жишээ болох хүмүүс ингээд байхаар одоо яанадаа.
2013-10-11
irgen:
said ni iim bhaar mongol yaj hugjih be de
2013-10-11
Хэрлэнд иргэнээс:
Энэ амуудад зохих зөвшөөрлийн дагуу барилга обьектуудыг барьсан зардлыг чи төлөх юм уу тэгээд
2013-10-11
уугуул иргэн :
Бид яахаараа бусдын адил эрхээ эдлэж газар эзэмшиж болохгүй гэж , бид сонголтоо хийхдээ тохиролцсон, амлалтаа биелүүлэхээр ажиллаж байгаа 2 гишүүнээ дэмжиж шаардлагатай бүх материалаа бүрдүүлж өгсөн , бүгд журмын дагуу хийгдээд одоо УИХ дээр очоод бна, болохгүй юм ер байхгүй шүү дээ
2013-10-11
иргэн:
Юу болоод байнаа. Тусгай хамгаалалттай газраа нэмэгдүүлж байгал эхээ хамгаалах байтал хамгаалагдсан газрыг хамгаалалтаас гаргана гэдэг чинь. Та нар болилдоо.... хөрөнгө, мөнгө,сандал, суудлын төлөө амьнаасаа бусдыг золиослох юмаа. Амьдарч байгаа иргэд гэхээсээ илүү монгол улсын иргэд гэж цаана нь байдаг юм гэдгийг ухаараач. Тэнэгтэхээ боливол таарна шүү!!!!!!!!!!!!!!!!!!!
2013-10-11
Дорж:
Л.Болд сонгогчиддоо таалагдах гэж дандаа будлиантай зүйл хийх юум. Сонгогдож л байвал дараа нь юу болох түүнд огт хамаагүй б/а лээ.
2013-10-11
В.ХЭРЛЭН:
02 -Р САЙДАА БОЛЬЁ ООООООООООООООООООООООООООООО
2013-10-11