Ч.Амаржаргал: Хараатай байсан бол уран бүтээлдээ илүү олон зүйлийг багтаах байсан

img

Дуучин МУГЖ Ч.Амаржаргал энэ сарын 15, 16-нд “Амин нүдэн” хэмээх талархалын тоглолтоо Бөхийн өргөөнд хийх гэж байна. Тэрбээр уг тоглолтынхоо талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний тоглолтод МУГЖ Л.Чаминчулуун, С.Хүрэлбаатар, дуучин Л.Банзрагч, О.Баянмөнх, М.Отгонгэрэл С.Энхмандах, П.Цагаанцэцэг нар зэрэг уран бүтээлч ая дуугаа өргөх юм байна. Тоглолтод МУГЖ Ч.Амаржаргалын “Сэтгэлд нуугдсан харц” цомогтоо багтсан шилдэг дуунууд дуулах юм байна.

Хэвлэлийн хурлын дараа МУГЖ Ч.Амаржаргалтай амьдрал уран бүтээлийн талаар ярилцлаа.

а

-Тоглолтоо яагаад “Амин нүдэн” гэж нэрлэсэн гэдэг асуултаар ярилцлагаа эхлье?

-Би ард түмэн, төр засагтаа үнэлэгдэж Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх хүндтэй алдарыг хүртээд нэг жилийн нүүр үзэж байна. Гавъяат болсныхоо дараа хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийлээ. Энэ хугацаанд Улаанбаатар хотдоо тоглолт хийгээч гэх санал хэд хэдэн удаа ирсэн. Тиймээс Монгол Улсын гавьяат жүжигчин гэх хүндтэй цолоо ард түмэнтэйгээ хуваалцахаар шийдсэн. Харин тоглолтын нэрний хувьд “Амин нүдэн” гэдэг маань дуу ард түмний минь сайн мэддэг дуу учраас 10 дахь удаагийн тоглолтоо энэ дуугаараа нэрлэсэн юм.

а

-Та өмнөх бие даасан тоглолт дээрээ МУГЖ С.Жавхлантай хамтран ажиллаж байсан. Түүнтэй одоо холбоотой байгаа юу?

-Тиймээ. С.Жавхлан дүү маань өнгөрсөн жил “Сэтгэлд нуугдсан харц” тоглолт, цомгийг маань дэмжин ажилласан. Харин энэ удаад С.Жавхлан дүү маань “Хамаг монгол” төсөлд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Тийм учраас дүүдээ ачаалал нэмээд яахав гэж бодсон. Гэхдээ бид хоёр утсаар уран бүтээлээ ярьж, байнга холбоотой байгаа.

а

-Та урлагт хэд дэх жилдээ зүтгэж байгаа вэ?

-23 дахь жил уран бүтээл хийж байна. Би 29 дүгээр тусгай дунд сургууль төгссөн. Дөрөвдүгээр ангиасаа дуу хөгжимд сонирхолтой хэсэг хүүхдүүд нэгдээд “Гэгээ” хамтлаг байгуулж мандоллин хөгжим тоглодог байсан бол 87 оноос “Аялгуу” хамтлагт орж соль гитар тоглодог болсон.

Би 1993 оноос бие даан дуулж эхэлсэн. Хоёр жил СУИС-д суралцахдаа Б.Галхүү,О.Ичинхорлоо багш нараар хичээл заалгасан. Гэвч АНУ-д хараа орох шинжилгээнд явахаар болоод сургуулиа орхисон. Түүний дараа “Аялгуу” нэртэй хамтлаг байгуулж уран бүтээл хийх урам авч байлаа. Түүнээс хойш өөрөө ая хийж, дууныхаа үгийг бичих болсон.

а

-Хараа орох шинжилгээндээ орсон уу?

-Орсон. Гэвч хараа орох боломжгүй гэсэн. Энэ мэдээг сонсоод сэтгэл санааны хүнд цохилтод орсон. Ирсэн даруйдаа бусдаас нуугдаж хэсэгтээ л гадагшаа гарахгүй шоконд орж байлаа. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 57 мянган орны хүмүүс орсон марафон гүйлтийн 42 километрийн тэмцээнд оролцож хагалгааны зардлын ивээн тэтгүүлэх боломж ойрхон байсан юм. Гэвч хараа сэргэх боломжгүй гэсэн онош гарсан нь хамаг итгэл найдварыг маань авч одсон доо.

а

-Уран бүтээл хийснийхээ дараа өөрийгөө чамлах үе гардаг уу?

-Өөрийгөө голох үе гаралгүй яахав. Утга зохиолын мэдлэг тааруу болохоор шүлэг бичих хүндрэлтэй байдаг. Яруу найрагчдын бичсэн шүлэг хэчнээн уянгалаг, яруу байдаг билээ.

а

-Таны уран бүтээлийг анзаарахад ихэнхдээ хайрын сэдэвтэй байдаг. Яагаад энэ сэдвийг сонгон авч уран бүтээлээ туурвидаг юм бэ?

-Хайр бол мөнхийн сэдэв. Хүмүүс бид чинь аав, ээжийн хайраас эхлээд олон түмний хайранд өлгийдүүлж, амьдарч байгаа шүү дээ. Тиймээс энэ сэдэв миний амьдралд илүү ойр дотно санагддаг. Хэрэв би хараатай байсан бол уран бүтээлдээ хайраас илүү олон зүйлыг багтаах байсан. Ер нь бол миний хувьд амьдралаас хамгийн их мэдэрдэг зүйл хайр. Би хань, үр хүүхдүүдээсээ хайрыг хором бүр мэдэрдэг.

а

-Гэр бүлээ манай уншигчдад танилцуулаач?

-Би нөхөр гурван хүүхэдтэй. Манай хүнийг С.Бат-Эрдэнэ гэдэг. Сайхан дуулдаг, урлагийн өндөр мэдрэмжтэй хүн бий. Харин хоёр том охин маань оюутан. Бага хүү маань энэ жил сургуульд орсон.

Нөхөр бид хоёр тоглолтоор явж байхдаа танилцаж, гэр бүл болсон. Хань маань миний дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж, нүд чих минь болдог. Хүний амьдралд янз бүрийн асуудал үүснэ. Тэр бүгдэд нөхөр маань төвөгшөөлгүй, хүлээцтэй хандан сэтгэл санаагаар дэмжиж байдаг. Ар гэрийн амьдрал, тоглолтын бэлтгэл ажил гээд бүхий л зүйлийг нуруун дээрээ үүрч яваа ч намайг гоё харагдуулах гэж их хичээдэг. Бид хоёр саяхан “Бурхан хайр” гэдэг дууг хамтран дуулсан. Энэ дуу маань Best FM-ийн хит парадад 3-р байрт орсон байна лээ.

а

-Таны бодлоор амьдралын утга учир юунд оршдог гэж боддог вэ?

-Амьдралын утга учир бол гэр бүл, үр хүүхэд, уран бүтээл, хамт олон минь гэж боддог. Үүнээс гадна хүн өөрөө өөртөө зөв явахад бүх зүйл цаанаасаа бүтээд байдаг.

а

-Баярлалаа. Цаашдын уран бүтээлд чинь өндөр амжилт хүсье.

а

Б.Цэрэндэжид

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
таны ханьтайгаа дуулсан бурхан хайр дууг яаж татаж авах бэ хариу заавал огоороо тэр дуу байхгүй байна
2016-04-14
Зочин:
таны ханьтайгаа дуулсан бурхан хайр дууг яаж татаж авах бэ хариу заавал огоороо тэр дуу байхгүй байна
2016-04-14
Зочин:
таны ханьтайгаа дуулсан бурхан хайр дууг яаж татаж авах бэ хариу заавал огоороо тэр дуу байхгүй байна
2016-04-14
Зочин:
таны ханьтайгаа дуулсан бурхан хайр дууг яаж татаж авах бэ хариу заавал огоороо тэр дуу байхгүй байна
2016-04-14
Зочин:
таны ханьтайгаа дуулсан бурхан хайр дууг яаж татаж авах бэ хариу заавал огоороо тэр дуу байхгүй байна
2016-04-14
Ө.Батжаргал:
Уран бүтээлийн өндөр амжилт хүсэе. Сэтгэлийн хаттай сайхан дуучин шүү, ханийнхаа хайр, 3 сайхан хүүхдийнхээ халамжинд жаргаж яваарай
2013-10-10
Urialay:
amjilt husie togloltiig ni uznee bilet ni 10000 yum bilee humuusiig uzeerei gej urialay
2013-10-10
bayar hurgii:
bayar hurgii, ovormoc saihan ayalguutai, saihan duunuudtai, saihan duuchin daa
2013-10-10