Мэргэжлийн хяналтын дарга байцаагч нараа АТГ-т шалгуулахаар болжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын дарга М.Ням-Осор энэ сарын 8-нд АТГ-т хандаж байцаагч нарыг нь шалгаж өгөх хүсэлтийг илэрхийлжээ.
Учир нь энэ сарын 08-ны өдөр хэвлэл мэдээллээр "Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар нь "Тод чоно" ХХК-ийн жолоочоор дамжуулан авлига авдаг”, “Зөвшөөрөлгүй барилгыг хаацайлагчид буюу мэргэжлийн хяналтынхан ингэж авилгал авдаг” гэх нийтлэл, мэдээлэл цацагдсан.
Тиймээс уг мэдээлэлд дурьдагдсан Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нарыг шалгах хүсэлтэ албан бичгийг АТГ-д илгээжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ