Хүүхдүүд тамхи татаж байгаад хоёр га газар шатаажээ
Сүхбаатар дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт байрлах Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Модлог ургамлын цэцэрлэгт уржигдар гал гарчээ. Галд ойролцоогоор хоёр га гаруй газар шатсан байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгахад тус хороонд оршин суудаг 16 настай О гэгч охин найз нартайгаа тамхи татаж байгаад галаа унтраахгүй хаясны улмаас гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ