ИТХ-ын дарга нар цэргийн сургуулилт хийж байна
Хөдөө орон нутгийн 21 аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар өнөөдрөөс эхлэн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг стратегийн бэлтгэл сургалтад хамрагдаж эхэджээ. Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Зэвсэгт хүчний ангийн үзүүлэх сургуулийг үзэж, буудлага, жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл сургууль, дадлага хийх аж.
Учир нь Дайчилгааны тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилд 3-7 хоногоор цэргийн сургуулилтад тогтмол хамруулах ёстой аж.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ