Өнөөдөр тахиа өдөр

img

  Өнөөдөр аргын тооллын 2013.10.10 Пүрэв гараг Билгийн тооллын 6. Нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр Наран ургах шингэх: 07.25-18.26. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарахад сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
dongos dongos
2013-10-10