Тусгай хамгаалалттай газрын 1,6 тэрбумыг өсгөх боломжтой юу?

img

  “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь төр хувийн хэвшлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд болов. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ТХНУГ-ын дарга Т.Эрдэнэчимэг нараар ахлуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, хувийн хэвшлийнхэн оролцсон хэлэлцүүлгийн гол зорилго нь Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах байв. Тусгай хамгаалалтад орсон 99 газрыг хариуцдаг 31 захиргаанд улсын төсвөөс жилд 1,6 тэрбум төгрөг төсөвлөдөг ч хаанаа ч хүрдэггүй. Үүнээс гадна Монгол Улсын газар нутгийн 17,24 хувийг эзэлдэг тусгай хамгаалалттай газрыг 30 хувь хүргэх амлалтыг биелүүлэх. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн шинэчилсэн найруулж байгаа аж. Харин энэ удаагийн хэлэлцүүлгээр тусгай хамгаалалттай газруудыг ТББ-уудад гэрээгээр хариуцуулахыг онцлон ярилцсан юм.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ