Байгаль хамгаалах сарын аян нээлтээ хийлээ

Тус өдөрлөгөөр иргэдийн анхаарлын төвд байдаг тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжийн талаар болон аялал жуучлалын зориулалтаар хүсэлт гаргах тухай зөвөлгөө өгнө. Мөн уул уурхайн компаниудад байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулах, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн талаар мэдээллийг хүргэх аж. Үүнээс гадна “Монгол орны голуудыг хэн сайн мэдэх вэ?” АХА тэмцээнийг зохион байгуулах бөгөөд “Байгаль эх дэлхий”, “Монголын байгалийн гайхамшиг” гэх баримтат кино үзүүлэх юм байна.
Харин байгаль орчноо хамгаалах нэг сарын аяны хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн Засаг дарга нарт “Ногоон хөгжил бидний ирээдүй” уриа бүхий БОНХЯ-ны тугийг сайдын албан даалгаврын хамт гардуулсан байна. Ингэснээр тэд бүх нийтийн их цэвэрлэгээ, эко аялал болон мод тарих ажлыг зохион байгуулах юм. Мөн энэ сарын 12-ноос бүх нийтээр мод тарих намрын ажил эхлэх бөгөөд ховордож буй амьтдыг хайрлан хамгаалах чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд комикс буюу зурагт бичлэгийн уралдаан зарлан явуулах аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ