Олон улсын нэхэх өдөр болно

Манай улс тус өдрийг “Бид нэхэх дуртай” уриан дор анх удаагаа тэмдэглэх болсон байна.
Тэд өдөрлөгийнхөө хүрээнд ШУТИС-ийн хойд талын цэцэрлэгийн модыг өөрийн нэхсэн бүтээлүүдээр чимэглэх аж. Мөн 10х11 см-ийн хэмжээтэй жижиг дөрвөлжин нэхмэлээр хөнжил хийж асрамжийн газрын болон нярайн сувилалын хүүхдүүдэд бэлэглэх юм байна. Нэг хөнжилд 70-80 ширхэг дөрвөлжин нэхмэл ордог бөгөөд тус бүлгийн 2600 гишүүн дээд тал нь 40, доод тал нь 2 ширхэг дөрвөлжин нэхжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ