Н.Номтойбаяр “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнөөс гарахгүй гэв

img

Хэд хэдэн удаа сонгуульд дараалан ялагдсан МАН-ын залуус нэгдэж, "Шинэчилье" нэгдсэн хөдөлгөөнийг байгуулж, намын дүрмийг өөрчилж, удирдлагуудад хариуцлага тооцох ёстой хэмээн дуу хоолойгоо нэгтгэж байсан. Тэгвэл сүүлийн үед тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг "Шинэчилье" нэгдсэн хөдөлгөөнөөсөө татгалзах болсон талаар зарим сайтууд бичиж байна. Энэ асуудлыг өөрөөс нь тодруулахад “Тийм зүйл огт байхгүй. Би “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнөөс гарахгүй. Манай намын залуус хэд хэдэн сонгуульд ялагдсан шалтгаанаа эв нэгдэлтэй холбон ойлгож байгаа. Тиймээс юун түрүүнд намынхаа эв нэгдлийг бататгах гэж  бид хичээж ажиллаж байна” гэв.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ner ny hundedsen huligaan gesen shuu
2013-10-09
Батэрдэнэ :
МАН-ы их хурал болохоос урьтаж МАН-ы гарууд зохион байгуулалттайгаар нэрийг нь унагаж авлаа даа. Иймэрхуу ажилдаа МАН гаршчихсан.
2013-10-09
Зочин:
Ном Уншаа ч.
2013-10-09
bandan:
nusan buu min yu yariad bna udahgui neg hudag yavah gej baij
2013-10-09