Их мөнгөний асуудлаас болж Б.Даваадорж ажлаасаа чөлөөлөгдлөө
Засгийн газрын хуралдаанаар зарим оронд улсаа төлөөлөн суугаа элчин сайдуудыг эргүүлэн татахаар болсон билээ. Тэгвэл тэдний дотор ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж мөн багтаж байгаа аж. Учир нь түүнийг мөнгө угаасан гэх асуудлаасаа болж ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөж байгааг эх сурвалж онцоллоо.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Даваадоржийн данс руу манай улсын нөлөө бүхий дөрвөн өндөр албан тушаалтан 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлснийг тогтоосон аж. Тиймээс түүнийг Элчин сайдын суудлаас эргүүлэн татах үндэслэл болсон байна.
.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ