З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

img

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарын хүмүүс өнгөрсөн 2012 оны орон нутгийн сонгуулиар “МАХН-ыг дэмж” хэмээн иргэдээр мөнгө тараалгасан гэх асуудал өдгөө шүүхэд шилжээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүх танхимд 08.30 цагт эхэлсэн ч энэ сарын 16-ны 13.30 цаг хүртэл хойшиллоо.

Учир нь тус хуралд шүүгдэгчээр татагдсан Н.Бугасүрэн менежертэйгээ нэг өмгөөлөгчтэй байсан гэнэ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн тэднийг тус тусдаа өмгөөлөгч авахыг шаардсан байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ