Эрэмгий эрсийн уулзах газар
Монгол түмний сэтгэлийг сэргээж, морьтон эрсийн хийморийг бадраасан нэгэн хором бол эмнэг сургах агшин хором. Эзэн нь мордох байтугай, эмээл тохуулж үзээгүй эмнэг морьдийг эр хүний эр бяр, ур ухаан, авхаалж самбаагаа дайчлан номхотгоно гэдэг бахадмаар сайхан. Монгол эр хүн бүрийн цусанд шингэсэн эрэмгий чанарын илрэл бол эмнэг сургах тэр л мөч. Эрэлхэг монголын баатарлаг эрсийн үр удам, хээр талын эзэд болсон хөдөө нутгийн эгэл эрчүүд өчигдөр Хүй долооон худагт зохиогдсон “Адуучин” тэмцээнд оролцохоор цугласан байлаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ