Хэнтийн адуучин шилдэгээр тодров

img

Морьтон монголчуудын хийморийг сэргээсэн нэгэн сайхан тэмцээн  өчигдөр Хүй долоон худагт зохион байгуулагдав.

Хийморьлог эрчүүдийн ур чадвар, цог золбоог харуулсан “Адуучин” тэмцээн аймаг, сумын хэмжээнд 25 жил тасралтгүй зохиогдож аваргуудаа тодруулж ирсэн бөгөөд энэ жил Ерөнхий сайдын ивээл дор анх удаа улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа нь энэ аж.

.

Тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид оролцож, уурга ташуур шүүрэх, морьтой болон явганаар шургуулж уургалах, бугуйлдах, эмнэг хангал сургах ур чадвараараа өрсөлдлөө.  Тэмцээнд оролцогчид уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагчдын төрлөөр өрсөлдөн нийлбэр дүнгээр шилдгийн шилдгийг тодруулж, Улсын аварга адуучин цол өргөмжлөв

Хэнтий аймгийн Батноров сумын адуучин А. Алтаншагай 21 аймгаас ирсэн шилдгүүдээ магнайлж, улсын аварга адуучин болсон бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнд алтан медаль, 8 сая төгрөгийн шагналыг гардууллаа.

.

“Улсын аварга адуучин”-аар тодорсон А.Алтаншагайтай цөөн хором ярилцсан юм.

.

-Юуны өмнө таньд баяр хүргэе. Сэтгэгдэлээсээ хуваалцаач?

-Баярлалаа. Би багаасаа л мал дагаж, морин дэл дээр өссөн хүн. Н.Алтанхуяг сайдын ивээл дор зохиогдсон “Адуучин” тэмцээнээс энэ том шагналыг авсандаа их баяртай байна. Энэ тэмцээнд уран уургач төрөлд тэргүүн байр, эмнэг сургах төрөлд хоёрдугаар байр эзэлж, нийлбэр дүнгээрээ “Улсын аварга адуучин” гэсэн шагнал авлаа. 21 аймгаас шалгарсан шилдэг залуучуудтай өрсөлдөж түрүүлсэндээ сэтгэл өндөр байна.

.

-Өмнө нь ямар тэмцээнд оролцож байв?

2009 онд Хэнтий аймгийн Биндэр суманд зохиогдсон эмнэг сургах тэмцээнд хоёрдугаар байр эзэлж байсан. Би өөрөө Батноров сумынх. Дашрамд хэлэхэд энэ тэмцээн адуучид бидний хөдөлмөрийг үнэлсэн их сайхан тэмцээн боллоо. Тэмцээний зохион байгуулагчдад баярласнаа илэрхийлье.

Тэмцээний дөрвөн төрөл тус бүрт нэг, хоёр, гуравдугаар байрын эзнийг тодруулж, цул мөнгөн медаль, 3-1 сая төгрөгөөр урамшуулсан бол нийлбэр дүнгээр айргийн тавд шалгарсан адуучин залуусыг мөн цул мөнгөн медаль, 8-4 сая төгрөгөөр шагнасан.

Тэмцээний дүнг танилцуулбал,

Уурга шүүрэх 1.А.Отгонсүх (Дундговь) 2.Баатархуяг (Баянхонгор) 3.н.Орхон

Уран уургач 1.А.Алтаншагай(Хэнтий) 2.Е.Баасанхүү (Дорноговь) 3.Баяржаргал (Дорнод)

Шилдэг бугуйлч 1.Батсуурь (Сэлэнгэ) 2.Ууганбаяр (Өмнөговь) 3.Баатархүү(Увс)

Эмнэг хангал сургах 1.Бямбабаатар (Говь-Алтай) 2.А.Алтаншагай (Хэнтий) 3.Баяржаргал (Дорнод)

Шилдэг таван адуучин 1.А.Алтаншагай (Улсын аварга адуучин,Хэнтий аймаг) 2.Батсуурь (Сэлэнгэ аймаг) 3.Е.Баасанхүү (Дорноговь аймаг) 4.С.Охинтогтох (Өвөрхангай аймаг) Баяржаргал (Дорнод аймаг) тус тус шалгарав.

.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Олон жилийн турш орон нутагт зохион байгуулсан “Адуучин” тэмцээнийг улсын хэмжээний тэмцээн болгоё, адууны соёлоо дээдэлж, адуучин залуусаа алдаршуулъя, Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмаас гадна үндэсний хэмжээний ийм баяр наадам зохион байгуулдаг болъё гэж зорьсон. Энэ тэмцээнийг жил бүр зохион байгуулж, монгол бахархал болсон энэ эрдэм чадлыг гадаад, дотоодын жуулчдад сонирхуулдаг болно. Аравдугаар сард тэмцээн уралдаан зохиоход сэрүүн болсон байдаг юм байна. Ирэх жилийн “Адуучин” тэмцээн наадмыг есдүгээр сард зохион байгуулна. Уламжлалаа сэргээж, сурталчилан таниулсанаар  адууны соёл, адуучны эрэмгий чадлыг дэлхийд таниулах боломж бүрдэх юм. Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахаар хариуцан ажилласан Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар, аймаг орон нутгаа төлөөлөн ирсэн адуучин залуус, шүүгчид, хүрэлцэн ирсэн үзэгч та бүхэндээ талархал илэрхийлье” гэв.

.

Уг тэмцээний үеэр Улсын филармонийн "Морин хуур" чуулга, "Түмэн эх” чуулгын дуучид, ҮДБЭЧ-ын бүжигчид, морины дуугаараа олонд танигдсан дуучид уран бүтээлийн дээжээсээ өргөж, морьтон баатрууд үзүүлэх тоглолтоо сонирхуулсан. Түүнчлэн  “Адуучин” тэмцээнийг сонирхохоор манай оронд эх орноо төлөөлөн суугаа Элчин сайдууд хүрэлцэн ирсэн юм. Мөн энэхүү тэмцээнийг үзэж сонирхохоор ирсэн иргэд хүйтэнийг үл ажран автобус, унаагаараа хүрэлцэн очиж, адуучин залуусыг дэмжин уухайлж, тэмцээнийг улам сонирхолтой болгож байсан юм.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин :
Сандал шиг жижэгхэн адуун дээрээс урт уурга шүүрэх хөгжилтэй л юм байна лээ.Пони адуу булгих гэж юу байх вэ хөөрхий хэд бухаал зогсчихдог биз дээ. Адуу гэж ямар бие хаатай байдаг түүнийг яаж булигуулдаг,яаж тогтдог,яаж бугуйлддаг талаар youtube -ээр үз .хужаа мотциклоор адуугаа хариулдаг адуучдаа
2013-10-10
bayraa:
Saihan yumaa mongol erchvvdeeree baharhaj bna shvv ilvv ilvv
2013-10-09
dawag:
mongol mori hiimortoi shv aduga hairlag ywarai mongolchuda
2013-10-09
zochin:
huyagaa bas ochood ug heleed amjsan baina.Koko abah sanaatai baisan baih.Baahan zaluuchuud morind chirguuldsen temtseen bolson ym uu daa.Mori unasan humuus mongoliig hugjuulehgui ee.
2013-10-07
duvii:
Mgl eriin hiimori sergedeg jinhen naadamd e,said bh n zuv shude hu namin malnuda herul heer hayaj tolgoigoo sergesen deer bishu
2013-10-07
adil:
Aagii ah ochdog n mash zuv
2013-10-07
bulga:
moritoi mongoloo gej... buur omogshjloo byarlala shuud inhan
2013-10-07
уянга :
сайхан мэдээлэл байна
2013-10-07
Baigal:
Aduunii soylooo ene heveer ni hadgalj yvah heregtei shuuu.
2013-10-07
Bataa:
Манай ерөнхий сайд мөн завтай хүн шүү. Тэнд очоод шагнал гардуулаад явж байдаг эсвэл замын нээлт гээд тууз хайчлаад явж байх юм. Жижэг орон, жижэг эдийн засаг болохоор тэгдэг юм байхдаа. Уг нь жижгээс том болоход улсын ерөнхий сайд гол үүрэгтэй баймаар. Үүнээс өөр анхаарал хандуулах юм бишгүй баймаар юм.
2013-10-07
olzii:
gangan bnaa erchuud maani
2013-10-07
ttttttttt:
ene bol jinhene mongol naadam yum daaa
2013-10-07
ttttttttt:
ene bol jinhene mongol naadam yum daaa
2013-10-07