Дөрвөн давхрын цонхоор унаж, амиа алджээ
Сүүлийн үед сэтгэцийн өөрчлөлтэй хүмүүс хараа хяналгүйн улмаас бусдад гэмтэл учруулах, өөрсдөө амиа алдах явдал мэр сэр гарсаар байна. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Баянзүрх дүүргийн 6-р хорооны 22б-байрнаас сэтгэцийн өвчтэй иргэн 60 настай эмэгтэй Ч нь гэрийнхээ 4-н давхарын цонхоор унаж нас баржээ. Түүнийг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэсэгт шалгаж байна. Шалгалтын явцад гадны нөлөөгөөр амиа алдаагүй нь тогтоогджээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ