“Рашаан хад” киноны нээлт өнөөдөр болно
Улсын филармонид өнөөдөр 15:00 цагт “Рашаан хад” баримтат киноны нээлт болно.
Энэхүү баримтат кинонд Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших түүх соёлын дурсгалт Рашаан хад хэмээх газрын тухай өгүүлжээ.
Тус газарт хүн төрөлхтөн үүссэн цагаас одоог хүртэлх үеийн дурсгалууд байдаг аж. Тухайлбал, хуучин чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, нэн ховор савагт хирсний дүрслэлээс эхлээд маш олон тамганы дүрс, Түрэг, Руни, Уйгаржин монгол, Хятад, Манж зэрэг олон янзын бичиг үсгийн дурсгал хадгалагддаг байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ